Паралимпийн наадмаас Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ
🕔 2016/09/09 09:24
Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны XV дахь паралимп өчигдөр эхэлсэн билээ. "Рио-2016" паралимпид Монголын найман тамирчин өрсөлдөж буй. Тэмцээний эхний өдөр жүдо бөхийн төрөлд Б.Ууганхүү барилдлаа.
Рио-2016 паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-ын жинд барилдсан Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртэж, медалийн салхийг хагаллаа. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Макото Хиросед цэвэр ялагдсан ч дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж цэвэр ялснаар Риогийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулах эрхтэй боллоо.
В.Бат
http://www.shuud.mn/content/read/473271.htm
скачать dle 12.0