📅

тарваганы түүхий тулам тээвэрлэж явсан эмэгтэйг саатууллаа

🕔 2016/08/23 10:29

 

Энэ сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор 90 ширхэг тарваганы түүхий туламыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг задвсан хэргийг Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн харьяат 47 настай эмэгтэй Ц нь "Ssangyong Istana” автомашинаар тарваганы тулам 90 ширхэгийг тээвэрлэж явсан байна. Уг хэргийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

 

Жилийн энэ үе нь тарваган тахлын хамгийн өндөр идэвхижлийн үе байдаг ба хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх нь тарваган тахалд өртөж болзошгүй эрсдэлтэй юм. Иймд шаардлагатай тохиолдолд тарваган тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг Халвдарт өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна. Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин бөгөөд уг өвчнөөр зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг аж. Уг өвчнийг тарвага өвчих, арьс, маханд хүрэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идэх, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамждаг аж.

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?