📅

Хэт даврагчдын твиттерийг устгажээ

🕔 2016/08/19 10:08

Хэт даврагчдын твиттерийг устгажээ

 

Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой 235 мянган твиттер хаягийг хаасан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. АНУ-ын Тагнуулын байгууллагын дэргэдэх Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төв өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн тус бүлэглэлийн дайчдын ашигладаг твиттерийг устгаж, тус бүлэглэлийн дэмжигчдийн хаягуудыг блок хийсэн юм. Эдгээрийг 124 мянган твиттер хаягийг хэт даврагчид ашигладаг болохыг тогтоосон байна.

 

Цагаан ордны хэвлэлийн алба "Олон нийтийн сүлжээний тусламжтай өөрсдийн хийж буй нүглээ бусдад сурталчилсан хэт даврагчдын твиттер болон бусад нийгмийн сүлжээний хаягуудыг устгаж эхэллээ. Бидний авсан мэдээллээр мэргэжилтнүүд 235 хаягт нэвтэрч, мэдээллийг нь устгасан байна. Хэт даврагчдыг нийгмийн сүлжээ ашиглахыг зогсоохын тулд АНУ-ын Засгийн газар твиттер, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээний удирдлагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн хэт даврагчид олон нийтийн сүлжээний тусламжтай хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байна” гэж мэдэгджээ.

 

"Фэйсбүүк” групп өнгөрсөн онд хэт даврагчдын эсрэг тэмцлээ эхлүүлж, тус бүлэглэлийн дэмжигчид гэх 10 мянган хэрэглэгчийн фэйсбүүк хаягийг устгасан билээ. Мөн "Твиттер” компани АНУ-ын Тагнуулын байгууллагатай хамтрах ажиллах болсон. Уг тэмцлийн дараа хэт даврагчид фэйсбүүк, твиттерийн үүсгэн байгуулагчдыг заналхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?