📅

Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг “Мэдээллийг цаг” болов

🕔 2015/11/13 12:04


Аймгийн ЗДТГ-аас 7 хоног бүрийн даваа, баасан гарагуудад мэдээлэл хийдэг уламжлалтай. Даваа гарагт өнгөрөгч 7 хоногт хийсэн ажлуудыг хэлтсийн дарга нар тайлагнадаг бол баасан гарагт аймгийн ЗДТГ-ын алба хаагч нарт мэдээлэл өгөх зорилгоор "Мэдээллийг цаг” хийв.
 
Мэдээллийн цагаар аймгийн онцгой байдлын газраас " Дархан-Уул аймгийн гамшиг ослын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын эрхлэх хүрээний хэлтэс, агентлагийн ажлууд хэвийн явагдаж байгааг хэлтэс агентлагийн дарга нар хэлэв.
 
Мэдээллийн цагийн төгсгөлд аймгийн Засаг дарга А.Энхболд " Нийгмийн үйлчилгээг-Танд " сарын аяны хүрээнд төрийн байгууллагууд бүтээлч санал санаачилга өрнүүлэх, байгууллагууд хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй гэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?