📅

Аймгийн ЗДТГ-ын шуурхай хурал боллоо

🕔 2015/11/02 10:47

Аймгийн ЗДТГ-ын шуурхай хурал боллооАймгийн ЗДТГ-аас 7 хоног бүрийн Даваа гарагт шуурхай хурал хийдэг. Тус хурлаар өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд өрнөсөн үйл явдлыг тоймлон ярилцдаг уламжлалтай.Тайлант 7 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудын ажил хэвийн явагдаж байгааг хэлэв.

Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс 2016 онд улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний саналыг авах ажлыг хийж эхэлсэн гэв. Сумдын өвөлжилтийн бэлтгэлийг дүгнэсэн байна.Сумдын өвөжилтийн бэлтгэл 86-95 хувийн үзүүлэлтэй.

Түүнчлэн бэлчээрийн даац хүрэлцэхгүйн улмаас манай аймгийн малчид зэргэлдээ 8 сумын нутагт 348 өрхийн 77600 гаруй толгой мал отроор өвөлжих аж . Аймгийн татварын хэлтсээс орлого бүрдүүлэх талд анхаарч ажиллаж байна. Энэ 7 хоногт сумдад ажиллах төлөвлөгөө гаргажээ. Энэ мэтчилэн тайлант 7 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?