📅

Бидний бахархал Б.Мөнхзаяа

🕔 2016/08/15 11:39

Бидний бахархал Б.Мөнхзаяа

 

Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа "Рио-2016" олимпод марафоны төрлөөр 2:43:55 амжилтаар 72 дугаар байрт шалгарлаа. Марафон бол зөвхөн түрүүлснээрээ биш гараанаас бариа хүртэл тэсвэр тэвчээр гаргаснаараа гайхамшигтай болох спорт. 42 км замд 3 цаг орчим хугацаанд тасралтгүй, цөхрөлтгүй гүйнэ гэдэг нь өөрөө тэсвэр тэвчээр, бахархал юм. Тэсвэр хатуужил гаргаж, эх орныхоо нэрийг олон улсад таниулж яваа Б.Мөнхзаяагаараа бахархаж байна.

2011 оноос эхлэн Хөнгөн атлетикийн холын зай марафон гүйлтийн төрлөөр дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. 

Тухайлбал, 
-" Инчеон 2014” Азийн тоглолтонд 10000 метрт 33.31.11 секунт гүйж 9-р байр, 5000метрт 16.11.10 секунт гүйж 11 дүгээр байранд шалгарч "Олон Улсын Хэмжээний Мастер” цолны болзол хангасан.
- 2014-2015 онд 3000 м, 5000 м, 10000 м, 21 км, 095 м, 42 км 195 метрийн зайд тус тус Монгол Улсын үндэсний рекордыг шинэчилэн тогтоосон.
- 2015.01.25- нд БНХАУ-ын улсад зохиогдсон 17-р удаагийн марафон гүйлтийн Азийн Аварга шалгаруулах тэмцээнд 4 дүгээр байранд орж "RIO-2016” олимпийн эрхийн болзолыг биелүүлсэн.
- 2014-2015 оны БНХАУ-ын "Шандунь” Олон улсын хагас марафонд хошой аварга 
- 2016.03.27 -нд БНХАУ-ын "Ченду” Олон улсын марафонд алтан медаль
- 2016.05.01 -нд БНХАУ-ын "Хянан” ” Олон улсын марафонд алтан медаль хүртсэн тамирчин юм.

"Алдар" спорт хороо
 
 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?