📅

Манай танкчид наймдугаар байр эзэллээ

🕔 2016/08/12 15:34

Манай танкчид  наймдугаар байр эзэллээ

 

ОХУ-д "Арми-2016" олон улсын цэргийн тэмцээн болж буй. Зэвсэг техник өндөр хөгжсөн 18 орны Зэвсэгт хүчний танкчидтай Монголын танкчин дайчид өрсөлдөж нэгдсэн дүнгээр наймдугаар байр эзэллээ. Тодруулбал, Монголын танкчид наймдугаар сарын 10-нд биатлоны хагас шигшээд тоосоо өргөв. Нэг танкаар буухиалж уралддаг, зэрэг гараатай, их буугаар явдлаас хөндлөн бууддаг, байны тоо нэмэгдсэн зэрэг хүндрүүлсэн дасгал гүйцэтгэдгээрээ өмнөх нэг бүрийн шатнаас ялгагддаг аж.

Манай танкчид  наймдугаар байр эзэллээ

 

Манай улс энэ тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил 13 орноос 10 дугаар байранд орж байсан юм.Монголын танкчид энэ удаад хагас шигшээд итгэлтэй шалгарч амжилтаараа 18 багаас 8-д орно гэдэг том амжилт юм.

Манай танкчид  наймдугаар байр эзэллээ

 

Тэмцээнд олон улсын шүүгчээр ажилласан хурандаа Ж.Цэрэнчимэд "Дөрөв дэх удаа болж тэмцээнд оролцож буй багуудын бэлтгэл сайжирсан байна. Өмнөх жилүүдийн тэмцээнээс олж авсан туршлага, сургамж үүнд нөлөөлсөн нь ойлгомжтой. Ялангуяа буудлагын онолт их сайжирсан. Усан сааданд танкаа унтраадаг биш дайрч гардаг болсон зэргээс харж болохоор байна. Технологи өндөр хөгжсөн, танк үйлдвэрлэдэг орнуудын ард жагсана гэдэг манай хувьд багагүй амжилт. Гал удирдах автоматжуулсан системтэй Т-72Б3-тай болсон байхад манай танкчдын амжилт хавгүй илүү гарах нь боломжтой” гэлээ. "Танкийн биатлон”-ы шигшээд ОХУ, Беларусь, БНХАУ, Казахстан улсын баг аваргын цомын төлөө өрсөлдөхөөр шалгарав. Шигшээ уралдаан наймдугаар сарын 30-нд Олон улсын армийн тоглолтын хаалтын өдөр явагдаж дүнгээ гаргах юм байна.

Манай танкчид  наймдугаар байр эзэллээ

 

ХАГАС ШИГШЭЭ БУУХИА ТЭМЦЭЭНИЙ ДҮН
1.ОХУ 01 цаг 39 мин 50 сек
2.Беларусь 01 цаг 45 мин 42 сек
3.БНХАУ 01 цаг 45 мин 55 сек
4.Казахстан 01 цаг 48 мин 07 сек
5.Серби 01 цаг 58 мин 18 сек
6.Энэтхэг 01 цаг 58 мин 27 сек
7.Азербайжан 02 цаг 06 мин 16 сек
8.Монгол 02 цаг 09 мин 55 сек
9.Армян 02 цаг 13 мин 55 сек
10.Киргизстан 02 цаг 15 мин 18 сек
11.Ангол 02 цаг 53 мин 55 сек
12.Иран 02 цаг 58 мин 16 сек

 

Д.Одскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?