📅

МОНГОЛЫН ТАНКЧИД ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

🕔 2016/08/08 14:57

МОНГОЛЫН ТАНКЧИД ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

 

Наймдугаар сарын 5-ны өдөр Риогийн олимп эхлэхтэй зэрэгцэн Москвагийн ойролцоох Алабинод болж буй "Танкийн биатлон”-ны гараанаасалтан соёмбот далбаатай танк гарлаа. Манай экипаж танкийн их бууны 3 буудлагын хоёрыг амжилттай онож, тэмцээнийг амжилттай эхлээд цааш нь нисдэг тэрэг, гранатометын байг мэргэн онож, дэмжигчдийнхээ магнайг тэнийлгэв. Тэд тэмцээний цээжинд яваа Энэтхэг, Армяны экипажуудтай уралдсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болголоо. Танкийн хурд шалгадаг шулуун замд манай танк Энэтхэгийн экижаптай мөр даран уралдаж механик жолоочийн ур чадварыг харуулсан бол, Армяны экипаж усан саадыг хурд хасахгүй туулж байсан зэргийг энд онцлууштай. Энэ өдрийн эхний заезд буюу гарааны дүнгээр манай экипаж 28 мин 36 сек-ын амжилт үзүүлж, Энэтхэгийн танкчид 23 мин 36 сек, Армяны экипаж 26 мин 02 сек-д барианд орлоо.

МОНГОЛЫН ТАНКЧИД ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

 

Дараагийн даваанд дэслэгч Б.Батжаргал даргатай экипаж ОХУ-ын ДОСААФ, Иран, БНХАУ-ын танкчидтай уралдааны замд тоосоо өргөлөө.Шар танкаар уралдаан эхэлдэг дарааллын дагуу монголын танк шон сүлжих даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэж, галын заагт ирж зогслоо. Наводчик оператор ахлах ахлагч М.Өлзий-Орших их бууны гурван сумаар 1600-1800 м-т илэрсэн байг бахдалтай онов. Хоёр дахь жилдээ дэлхийн танкчдын тоосонд орж буй тэрээр өмнөх жилийн алдаагаа зассан гэдгээ яруу тод харууллаа. Дараагийн тойрогт нисдэг тэрэг болонгранатомётын байг оносон бол манай экипажийн үзүүлэх амжилт олон экипажийн толгой дээр цахиур хагалах байв.
Үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байсан Хятадын экипаж энэ өдөр гараанаас гарав. Учир нь нутгаасаа тээвэрлэж ирсэн танк"96А” ямар хурд, цэц үзүүлэхийг хүмүүс хүлээж байсан. Харин эхний гурван буудлагаас ганц оноход нь зарим хүмүүс итгэж ядсан биз ээ. Хятадын экипаж нисдэг тэргээ онож, гранатомётоо алдаж ерөнхий дүнгээр буудлагат тааруухан амжилт үзүүлсэн ч саад хоорондын зайг хурдтай туулсаны ачаар 23 мин 41 сек-ын амжилттай барианд орлоо. Удаад нь манай экипаж 27 мин 57 сек-ээр орж, дараа нь ДОСААФ 34 мин 59 сек, Ираны экипаж 35 мин 26 сек-ын хугацаанд замаа туулсан юм.

МОНГОЛЫН ТАНКЧИД ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

 

Ийнхүү "Танкийн биатлон”-д оролцсон Монголын Зэвсэгт хүчний экипаж гараа бүрт амжилтаа ахиулсаар багийн дүнгээр 86 мин 04 сек-ын амжилт үзүүлэв.Тэмцээний нэг бүрийн шатны уралдаан 8 дугаар сарын 7-ны үд дундад өндөрлөж, хагас шигшээд шалгарах багуудын нэр тодорлоо. Манай баг дээрх амжилтаар 18 багаас 8 дугаар байр эзлэж хагас шигшээд өрсөлдөх эрхээ олж авсан баяртай мэдээг дуулгахад таатай байна. Монголын танкчидтай мөр зэрэгцэн БНХАУ, ОХУ, Казахстан, Энэтхэг, Беларусь, Азербайжан, Армян, Серби, Киргиз, Иран, Анголын экипажууд ур чадвараа сорихоор шалгарлаа.
"Танкийн биатлон” тэмцээнд оролцогсдын амжилт жилээс жилд дээшлэж байгаа талаар Ерөнхий шүүгч, хошууч генерал Е.Поплавский сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ дурдаж байсан. Өнгөрсөн жил тэргүүн байр эзэлсэн ОХУ-ын экипаж 28 мин 27 сек-ын амжилт үзүүлж байсан бол энэ хугацаа өнөөдөр дундаж амжилт болж хувирсаныг тэрээр онцлон дурдаж байв. Нийт 54 экипажаас БНХАУ-ын II, III экипаж 21 мин 03 сек, 21 мин 32 сек, ОХУ-ын III экипаж 21 мин 33 сек-ээр бусдыгаа манлайлсан бол манай III экипаж 27 мин 57 сек-ын амжилтаар 23 дугаар байр, II экипаж 28 мин 36 сек-ээр 27, I экипаж 29 мин 31 сек-ээр 29 дүгээр байруудыг эзлэв.
Монголын танкчид тэмцээний хагас шигшээд улаан өнгийн танкаар Казахстан, Беларусь, Ираны экипажуудтай 2 дахь ээлжинд гараанаас гарахаар сугалаа таарлаа. 8 дугаар сарын 8-нд багууд танкийн зэвсэглэлийг тусгалд оруулж, тэмцээний бэлтгэлээ базаагаад 9, 10, 11-нд хоёр дахь шатанд өрсөлдөх юм. Шигшээд шалгарах шилдэг 4 багийн нэр 11-ний үдээс хойш гарсанаар Танкийн биатлоны хаалтын өдөр аваргын төлөөх онц сонирхолтой тулаан эхэлнэ.

МОНГОЛЫН ТАНКЧИД ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

 

"Хээрийн гал тогоо” тэмцээнд оролцогсдын дунд спортын уралдаан тэмцээн боллоо. Хэдийгээр оноо нь тэдний үндсэн тэмцээний дүнд тооцогдохгүй ч бүгд л эхний байр эзлэхийн төлөө ширүүхэн өрсөлдөв. Хүчний дасгалын дүнгээр Монголын баг тэргүүн байр, 100 м-ын гүйлтэд С.Алтангэрэл 11, 9 мин-ын амжилтаар 2 байр эзлэв. 1000 м-ын гүйлтэд А.Мөнгөншагай 2 мин 53 сек-ээр түрүүлж, хоёрдугаар тойрогтС.Алтангэрэл 2.52-оор 3 дүгээр байранд орлоо. Багийн дүнгээр Монголын баг 60 гаруй онооны илүүгээр 1 дүгээр байранд орж, удаад нь БНХАУ, Ангол, ОХУ, Казахсаны багууд оржээ. Манай тогооч, талхчид тэмцээний эхний шат болох буудлагын төрөлд урд хөршийн мэргэжил нэгтнүүдийнхээ араас аман хүзүүдсэн мэдээг өмнө нь мэдээлсан. Монголын багийн хувьд үндсэн мэргэжлээрээ ур чадвараа сорих хариуцлагатай өдрүүд хүлээж байна.

МОНГОЛЫН ТАНКЧИД ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

 

Дашрамд дурдахад 8 дугаар сарын 7-нд Алабинод "Монгол Улсын өдөр” соёлын арга хэмжээ боллоо. Монгол улсын түүх уламжлал, ард түмний соёл, ёс заншлийг харуулсан бэсрэг үзэсгэлэнг "Найрамдлын өргөө”-нд дэлгэж, "Танкийн биатлон”, "Хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож буй бүрэлдэхүүн ардын болон орчин үеийн дуу, бүжиг, морин хуурын аялгуу эгшиглэсэнурлагийн тоглолт толилуулав.Амралтын өдөр "Танкийн биатлон” тэмцээний завсарлагаанаар болсон энэхүү тоглолт үзэгчид олонтой, алаг ташиж, уухайлсан халуун дулаан уур амьсгалд болж өндөрлөсөн. Монголын олон үндэстэний хувцас өмссөн монгол залуус олны сонирхлыг багагүй татаж, хамтдаа дурсгалын зураг авахуулж байлаа.
"ТАНКИЙН БИАТЛОН” ТЭМЦЭЭНИЙ БАГИЙН НЭГДСЭН ДҮН
/3 экипажийн нэгдсэн амжилтаар эрэмбэлэв/
1.БНХАУ 66 мин 16 сек
2.ОХУ 66 мин 56 сек
3.Казахстан 71 мин 57 сек
4.Энэхтэг 73 мин 22 сек
5.Беларусь 79 мин 09 сек
6.Азербайжан 80 мин 18 сек
7.Армян 80 мин 49 сек
8.Монгол 86 мин 04 сек
9.Серби 86 мин 05 сек
10.Киргиз 90 мин 35 сек
11.Иран 97 мин 31 сек
12.Ангол 101 мин 05 сек
13.Кувейт 103 мин 47 сек
14.Тажикстан 111 мин 12 сек
15.Венесуэл 112 мин 28 сек
16.ДОСААФ 112 мин 49 сек
17.Никарагуа 132 мин 52 сек
18. Зимбабе 227 мин 51 сек


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?