📅

Онгоцонд гар утас ашиглавал торгуулна

🕔 2016/08/11 17:15

Онгоцонд гар утас ашиглавал торгуулна

 

БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн тухай шинэ хуулиар иргэний нисэхийн аюулгүй байдалд халдсан эсвэл дэг журмыг зөрчсөн үйлдэл гаргасан хүмүүсийг 50 мянган юань буюу 7515 ам.доллар хүртэлх хэмжээний мөнгөөр торгох болжээ. Тухайлбал, онгоцонд гар утас ашиглах, үүгээр ч зогсохгүй гар утсыг нислэгийн горимд шилжүүлсэн ч гэсэн дэг журмыг зөрчсөн үйлдэлд тооцох аж. БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар нислэгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө даваа гарагт танилцуулсан байна. Үүнд дурдсанаар, гар утас ашиглах, тамхи татах, хүчээр суудал эзлэх, гарц болон замыг хаах, нисэх онгоцны буудал болон нисэх онгоц руу яарах, нислэгийн багийн гишүүд болон бусад ажилтныг цохих, зодоон хийх, цуурхал тараах болон бусад зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах гэнэ. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нислэгийн компаниуд иргэний нисэхийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн удирдлагын тогтолцоо бий болгох үүргийг мөн хүлээжээ. Тухайлбал,нислэг хойшлогдсон үед компанийн ажилтнууд бүх зорчигчдод мэдэгдэж, тэднийг шаардлагатай зүйлсээр нь хангах хэрэгтэй гэнэ.АНУ-ын агаарын тээврийн дийлэнх компаниуд нислэгийн үеэр гар утсаа нислэгийн горимд шилжүүлэн ашиглах боломжийг зорчигчдод олгодог. Харин сүүлийн үед АНУ-ын Харилцаа холбооны комисс, нисэх онгоц 3000 метрийн өндөрт гарсны дараа гар утас ашиглаж болно гэсэн шаардлагыг тавьж буй.

Д.Одскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?