📅

“What3Words” аппликэйшний монгол хэл дээрх хувилбарыг маргааш танилцуулна

🕔 2016/08/11 16:49

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрикийг хүлээн авч уулзав. Энэ үеэр Английн "What3Words” компанийн бүтээгдэхүүн болох хаягжилтын системийн талаар танилцууллаа. "What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрик Монгол хэл 11 дэх нь болж байгааг онцлоод Улаанбаатар хотын хаягжилтыг илүү хялбар болгох ажлыг хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байна гэжээ. Дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи "What3Words”-ийн Монгол хэл дээрх хувилбар аппликэйшний нээлт маргааш болох бөгөөд үүнийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын хаягжилт илүү хялбар болохгэнэ.

"What3words" нь 57 их наяд 3мх3м хэмжээтэй квадратуудад хуваасан сүлжээнд суурилсан дэлхийн хаягжилтын систем бөгөөд квадрат бүрт дахин давтагдашгүй, тогтсон гурван үгтэй хаягийг хуваарилдаг аж. Өөрөөр хэлбэл гудамж талбайн хаяг байршлыг гурванүгээр нэршүүлж, иргэн тухайн байгаа газрынхаа гурван үгийг бусадтай хуваалцсанаар хаана байгаа газар нь тодорхой болох аж. "What3words"-г хувь хүмүүс өөрийн сайт болон гар утасныхаа апп-д үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой юм байна.

Д.Одскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?