Дархан-Уул зэрэг гурван аймгийн ОБГ-ыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг (Дархан-Уул, Орхон, Төв), нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов.
Түүнчлэн Ази-европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газарт байрлан ажиллах штаб, обьектуудад Онцгой байдлын алба хаагчид томилогдон ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан штаб ОБЕГ дээр байрлан, бэлэн байдалд ажиллаж байна.