📅

Төсвийн тодотгол хийснээр хүүхдийн мөнгөний санхүүжилт шийдэгдэнэ

🕔 2016/07/27 12:54

Төсвийн тодотгол хийснээр хүүхдийн мөнгөний санхүүжилт шийдэгдэнэ

 

Хүүхдийн мөнгө санхүүжилт тасарсны улмаас олгогдохгүй байгаа. Өгөх ёстой хугацаанаасаа хэд хоногоор саатаж долдугаар сарын сүүлтэй золгож байгаад иргэд банкнаас лавлан асууж байгаа аж.

Харин албаныхан тайлбарлаж буйгаар дутуу орлого төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлоготой холбоотой хэмээн хэлж байгаа юм. Улмаар хүний хөгжлийн санд 63.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 17.6 тэрбум төгрөгөөр дутуу байжээ.

Түүнчлэн нийгмийн даатгалын санд 854.8 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 14.7 тэрбум төгрөгөөр давжээ. Тус сангаас хүүхдийн мөнгөнд 143.5 тэрбум төгрөгийг олгоод байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөсөн зардал 91.8 хувийн буюу 802.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөний санхүүжилт тасраад байгаа юм.

Ийнхүү хүүхдийн мөнгө хэзээ орох нь Төстийн тодотголоос шалтгаалах аж.

У.Сайхан


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?