📅

Дархан хот Фукушима мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

🕔 2016/07/25 09:40

 

Дархан хотод 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Япон Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мачида Хидэаки айлчиллаа. Тэрээр манай аймагт Монгол Японы хамтарсан "Аз жаргалын нийгэмлэг”-ээс зохион байгуулсан Соёлын арга хэмжээнд амжилттай оролцсон тухайгаа аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбаттай уулзах үеэр ярьлаа.

 

Манай аймгийн хувьд Япон Улстай эдийн засаг, хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Иймээс аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Япон Улсын Фукушима мужтай эдийн засаг, нийгмийн харилцаагаа өргөжүүлэх, цаашид "Нарны хүүхдүүд төв”-ийн үйл ажиллагаа болон "Өвсний үндэс хөтөлбөр”-өөр дамжуулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, шинэ төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн юм. Мачида Хидэаки дээрх саналыг Япон Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд болон холбогдох албаны хүмүүст албан ёсоор уламжлана гэв.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос "Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлснээр эдүгээ Монгол, Японы харилцаа "Стратегийн түншлэл”-ийн шинэ түвшинд дэвшин, гүнзгийрэн хөгжиж байгаа юм.

darkhan.gov.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?