📅

Оросууд “Рио”-гийн олимпт оролцохгүй

🕔 2016/07/19 09:46

 


Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу "Wada” Оросын тамирчдыг сэргээш хэрэглэсэн хэмээн мэдэгдэж, "Рио”-гийн олимпт оролцохыг хатуу хориглосон шийдвэр гаргажээ. Тус улсын тамирчид зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэж, олон улсын тэмцээнд оролцсон нь шинжилгээ болон мөрдлөгийн явцад тогтоогдсон гэнэ. "Wada” Оросын тамирчдын шээсний шинжилгээг дахин нягтлахад сэргээш хэрэглэсэн нь илэрсэн. Тамирчид 2011-2015 онд зохион байгуулагдсан олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо нууцаар сэргээш хэрэглэсэн" гэж мэдэгджээ. 

 

Хэдий "Wada” Оросын тамирчдыг ирэх наймдугаар сарын 5-ны өдөр эхлэх "Рио”-гийн  зуны олимпт оролцохыг хориглосон ч Дэлхийн олимпийн хороо буюу "ОУОХ” тамирчдыг хэрхэхийг шийдэх билээ.

 

Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах "Би өмнө нь мэдэгдсэн. Сэргээш хэрэглэсэн ямар ч тамирчин олон улсын тэмцээнд оролцохгүй. Хэрвээ "Wada”-ийн танилцуулсан дээрх тайлан үнэн бол Оросууд ч гэсэн энэ удаагийн олимпийг өнжих болно” гэж мэдэгджээ.

 

"ОУОХ”, энэ долоо хоногтоо багтаан Орос тамирчид олимпт оролцох эсэхийг эцэслэн шийдэх гэнэ. Бах "Сэргээш хэрэглэсэн тамирчин оломпт оролцох нь ичгүүртэй хэрэг. Бид эдгээр тамирчдад хариуцлага тооцох болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг Shuud.mn 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?