📅

ХҮҮХЭН БОЛЖ ЖҮЖИГЛЭЭД 11 ЗАЛУУГ ХУЛХИДЖЭЭ

🕔 2016/07/18 17:49

ХҮҮХЭН БОЛЖ ЖҮЖИГЛЭЭД 11 ЗАЛУУГ ХУЛХИДЖЭЭ

 


Хятадын Хэнань мужийн Ван овогт нэгэн залуу найз бүсгүй нь түүнд хүүхэдтэй болсон гэдгээ хэлэхэд хөл нь газар хүрэхгүй баярласан гэдэг. Бүх зүйл сайхан өрнөж байлаа. Тэд цахимаар танилцсан бөгөөд Ваны гэр бүлийнхэн нижгэр хурим хийхээр төлөвлөж байв. Гэвч Ваны аз жаргал түр зуурынх байсан аж. Гэрлээд ердөө гурав хоносны дараа эхнэр нь хуримын бэлэг, гэр бүлийн бусад үнэт зүйлүүдийг нь аваад дайжжээ. Ваны гэр бүл цагдаа нарт хандсангүй. Тэд залуу хос ам мурийснаас болж хүүгийнх нь эхнэр явсан байх хэмээн бодов. 

Тэгвэл зэргэлдээх хотод өөр нэг залуу мөн хулхидуулсан аж. Гэхдээ мань хүн асуудлыг зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй. Тэрбээр мөн л цахимаар танилцаж, дотноссон Мяо Сяомин гэдэг бүсгүйн талаар гомдол гаргажээ. Янз бүрийн арга саам хэрэглэн байж тэр бүсгүй өөрийн данс руу 31 мянган юань шилжүүлж дөнгөсөн байна. Цагдаа нар шуурхай ажилласны эцэст залилан мэхлэгчийг интернэт кафед сууж байхад нь саатуулсан гэнэ. Тэднийг гэнэтийн бэлэг хүлээж байлаа. Залуучуудын зүрх сэтгэлийг шархлуулаад орхидог байсан тэр бүсгүй эрэгтэй царайтай байсан бөгөөд БНХАУ-ын иргэн 27 настай эр Мяо Суньтао гэгчийн бичиг баримтыг биеэс нь илрүүлсэн аж. 

Цагдаа нар сэжигтний орон гэрт нэгжлэг явуулснаар залилан мэхлэлт хийдэг аргачлалыг нь олж мэдсэн байна. Хувцасны шүүгээнд нь банзлууд, хиймэл үс, өндөр өсгийт, эмэгтэй хүний дотуур хувцас, оо энгэсэг байсан гэнэ. Эмэгтэй хүний дүрд хувирч, нэг жил залилан хийхдээ энэ залуу 11 эрийг олон арван мянган доллараар шатааж орхижээ. Харин тэдний дөнгөж ганцхан нь хууль сахиулах байгууллагынханд ханджээ.

Эх сурвалж www.wikimon.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?