📅

Кристен Стюартын найз бүсгүй Паттинсонтой дотно байжээ

🕔 2016/03/30 12:17

 
Кристен Стюарт болон түүний шинэ найз бүсгүй Стефани Соколински нарт адил төстэй зүйл олон бий. Мэргэжил нэгтэйгээс гадна тэд нэг залуутай үерхэж байсан гэнэ. 

Энэ талаар Соколински бүсгүй "Арван жилийн тэртээ би адал явдал, хайр дурлал хайн Лос-Анжелес хотод ирсэн юм. Тэгтэл аль алиныг нь бараг анхны оройдоо олсон. Нэг бүсгүй надад урлагийнхан амьдардаг дүүрэгт өрөө түрээслэж амьдрахыг санал болгосон. Тэр эмэгтэй нэгэн хөгжмийн студид ажилладаг, миний дуунуудыг сонсоод таалсан гэдгээ ярьж билээ. Тэр надад шууд боломжийн гэрээ байгуулахыг санал болгосон шүү. Надад их аз дайрсан. Мөн тэр бүсгүй надад нэгэн эртэй болзохыг санал болгосон. Гэтэл тэр эр нь Роберт Паттинсон өөрийн биеэр байсан шүү” хэмээн ярьжээ. 

Гэхдээ британи залуу, франц бүсгүй нарын үерхэл нэг жил үргэлжилсэн аж. 2007 онд Роберт "Бүрэнхий” киноны шалгаруулалтад тэнцсэнээр Кристен Стюарттай танилцсан юм. скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?