📅

Сармагчин гал түлж, хоол хийж сурчээ

🕔 2015/11/07 16:16

Ухаант хүн сармагчингаас үүдэлтэй гэж хэлэхдээ их эрдэмтэн Чарльз Дарвин үнэнээс хол зөрөөгүй бололтой. 31 настай Канзи нэртэй бонобо шимпанзе өөрөө бие даан гал асааж, хоолоо хийж сурчээ.

АНУ-ын Айова муж дахь сармагчингуудад зориулсан Great Ape Trust асрамжийн газарт амьдардаг энэ бонобо шимпанзе багадаа "Галын төлөөх тэмцэл” гэдэг киног нэг бус удаа үзэж байсан гэнэ.

Дараа нь тэр аажмаар шүдэнзтэй харьцаж, гал түлэхэд шаардлагатай хуурай мөчрүүдийг цуглуулан, гал дээр хоол хийх аргад суралцсан байна.

Одоо 31 настай Канзи шүдэнзээр гал асаан, гал дээр хайруулын таваг тавьж, саваа модонд мах хатгаад түүнийгээ эвтэйхэн болгож идэж чаддаг болжээ.

Гал түүнд шаардлагагүй болонгуут тэрээр галаа унтраачихаад амардаг аж. Тэрээр өөрийн хүү Текод галтай харьцах урлагийг зааж өгч байгаа гэнэ.

Эх сурвалж: www.wikimon.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?