📅

Мангиртын захын гэр хороолол руу машин зорчиход хүндрэлтэй болжээ

🕔 2015/10/09 13:57
Мангиртын захын гэр хороолол руу машин зорчиход хүндрэлтэй болжээ

Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал сумынхаа 15 дугаар багт ажиллаж тус багийн Мангиртын гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдсан зарим асуудалтай газар дээр нь танилцлаа.

Борооны ус, шавар шалбаагаар дүүрсэн энэ газар бол Мангиртын хуучин нисэх онгоцны буудлын ойр орчмын зам юм. Энэ замаар такси үйлчилгээ эрхэлдэг "Дичоп” компанийн суудлын 25-30 авто машин, бусад хувийн машинууд нийлж өдөрт дунджаар 100 гаруй машин байнга нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг юм байна. Гэтэл бороо цас орсон үед үүгээр хүн машин явахын аргагүй байдалд хүрдэг. Тиймээс иргэдийнхээ өмнө тулгамдсан энэ асуудлыг шийдэж сайжруулсан шороон зам тавьж өгөөчээ гэдэг хүсэлтийг такси компанийхан тавилаа. Яг энэ газраас "Ховдын хороолол” хүртэл 700 гаруй метр зам үргэлжилнэ. Гэхдээ нэн түрүүнд засаж сайжруулах шаардлагтай 400-гаад метр зам байгаа юм байна.

"Мэдээж үүнийг засаж янзлах сэтгэл, зүтгэл бидэнд бий ч улсын болон аймаг орон нутгийн төсвөөр одоохондоо хийгдэх боломжгүй ажил. Гэсэн ч эндхийн 300 гаруй өрх айлын аж амьдралыг бодсон ч арга чарга хайж аль болох засуулах талаас нь асуудлыг шийдвэрлэх үүднээс хувийн аж ахуй нэгж, байгууллагуудаасаа дэмжлэг хүснэ” гэж сумын Засаг дарга Б.Азжаргал ярилаа. Тэрбээрг "Хувийн компаниудад хүсэлт тавьж асуудлыг шийдвэрлүүлэх хүртэл мэдээж тодорхой хугацаа шаардлагатай ч аль болох хурдан уг замыг засуулах ажлыг хийлгэхэд анхаарч ажиллана” гэж нэмж хэллээ.

                                                                                                                                Б.Норовсамбуу

darkhantimes.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?