📅

Т.Карма: Архиа ууж, аптекаа ажиллуулаад чөлөөтэй амьдар, бүсгүй минь

🕔 2016/06/18 13:29

Т.Карма: Архиа ууж, аптекаа ажиллуулаад чөлөөтэй амьдар, бүсгүй минь

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордон дахь ажлын өрөөндөө архидан согтуурч,  янжуур татан, ёс бус үг хэллэг хэлж буй бичлэгийг сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч Х.Бат-Ялалт олон нийтэд дэлгэснээр ойрын өдрүүдэд ёстой л оволзож байгаа. Т.Алтаншагайд үл мэдэгдэх хаягаас "Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгтээ оруулаарай хэмээн илгээсэн энэхүү бичлэгийг тэд Л.Эрдэнэчимэг гишүүнд үзүүлэн учрыг асуухад "Хэдэн төгрөг авах гэсэн юм, дансаа өгчих” гээд шуудхан л 50 сая төгрөг шилжүүлсэн гэдэг. Харин тэдний энэ мэдээллийг Л.Эрдэнэчимэг гишүүн "Надаас Х.Бат-Ялалт найз нөхдийн журмаар 50 сая төгрөг зээлсэн, харин тэр бичлэгийг үзээгүй учир тайлбар хийж чадахгүй нь” гэж хэж байлаа.

Харин төд удалгүй тэрбээр хэвлэлийнхэнд албан ёсоор хандаж, мөнөөх эрхмүүдийг өөрөөс нь 200 сая төгрөг нэхсэн гэдгийг илчилж орхино лээ. Г.Уянга гишүүний гар утсаараа тоглож байхдаа бичсэн энэхүү бичлэгийг тухайн үед устгасан гэх боловч чухам юуны учир ингэж олон нийтэд ил болсныг асуухад "Би утсаа алдсан” гэхээс өөрийг хэлээгүй аж. Тиймээс зохих ёсоор цагдаагийн байгууллагад хандаж, гомдлоо барагдуулахаар шийдсэн тухайгаа ярьсан түүний тухай янз бүрээр л ярьж бичиж байгаа нь үнэн.

Тэгвэл өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Карма ийнхүү дүгнэж буйгаа ил гаргалаа. "Архи ууснаа вино уусан болгон зөөлрүүлж, тамхи татаж сурснаараа бахархаж, намайг дэвшүүлээч гэж хошуу цорвойн гуйж, хийсэн алдаагаа хэнд ч байдаг л юм гэсэн өнгөөр худлаа уучлал гуйсан нэр хүлээж домнох хэрэггүй. Шударгаар нэрээ татаж аваад, аптекаа ажиллуулаад, архиа уугаад, эрээ цээрээ алдаад чөлөөтэй амьдар бүсгүй минь” хэмээн хатуухан шиг зэмлээд авчээ, эрхэм жүжигчин маань.

С.Цахиур

www.zone.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?