📅

Хятадад Обамагийн “ихэр” олдов

🕔 2015/10/09 16:34
Хятадад Обамагийн “ихэр” олдов

БНХАУ-ын иргэн Ши Жи Гу олны анхааралд өртөж, цахим ертөнцийн "од” болов. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай гаднах төрхийн хувьд тун адилхан учир ийнхүү олны танил болжээ. Ши Жи Гу өдгөө 28 настай бөгөөд өөрийн давуу байдлаа сурталчилгаанд тоглох, телевизийн нэвтрүүлэгт оролцох зэргээр ашиглаж байна.

Ши урьд нь Гуандон мужид нэгэн ресторанд зөөч, хамгаалагч зэрэг ажил хийдэг байсан ч 2012 онд нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож, гаднах төрхөөрөө олонд танигджээ. Одоо тэрбээр өмнөхөөсөө 5 дахин илүү орлоготой ажилладаг гэнэ.

Гэхдээ л хэвлэлд бичсэнээр Ши хөдөлмөрөө өндөр үнэлүүлж чадахгүй л байна. Тэрбээр хэд хэдэн кинонд дүрээ бүтээхдээ энгийн жүжигчнээс хоёр дахин бага цалинтай тогложээ.

Т.Бат


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?