📅

Улсын үзлэг явуулах хугацааг сунгах тухай

🕔 2016/06/08 13:19

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн хяналтын улсын үзлэг явуулах хугацааг сунгах тухай

 Дархан-Уул аймагт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, тус аймагт бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаагаар сунгах тухай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/200 дугаар захирамж гарсан байна.

Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох, хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулахаар болжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?