📅

Тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгийг энэ сарын 17-ны өдрийг хүртэл сунгалаа

🕔 2016/06/06 13:37

Тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэг 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс 5 дугаар сарын 31-нийг дуустал явагдсан. Манай аймгийн хэмжээнд хамрагдалт 70 орчим хувьтай байгаа тул аймгийн Засаг даргын захирамжаар хугацааг 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгалаа.

000Энэ хугацаанд техникийн үзлэгт хамрагдвал ямар нэгэн мөнгөн торгуул, хариуцлага хүлээхгүй болохыг аймгийн Татварын хэлтсийн дарга Ж.Баттулга мэдээллэв.

Тус хяналтын үзлэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, авто тээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм.

Манай аймгийн хэмжээнд 11 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс   06 дугаар сарын 01-ны өдрүүдэд 6855 тээврийн хэрэгслээс 444,4 сая төгрөгийн албан татвар орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Үзлэгт хамрагдах хугацааг сунгасантай холбогдуулан нийт жолооч та бүхнийг Тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгтээ энэ сарын 17-ны өдрөөс өмнө хамрагдахыг анхааруулъя.

Дээрх хугацаанд техникийн үзлэгт хамрагдаагүй бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30.2 –д заасан дагуу 192000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэж, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авах эрсдэлтэйг татвар төлөгч нарт анхааруулж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?