📅

Хятадууд Монгол дууг хулгайлжээ

🕔 2016/06/02 10:32
  Дуучин Б.Энхмэндийн "Хамтдаа туулья гэсиймаа” хэмээх хит уран бүтээл байдаг билээ. Уг дууны шүлгийг Н.Баянмөнх зохиож, аяыг Т.Сэр-Од хийж, дуучин Б.Энхмэнд дуулснаар 2012 онд олны хүртээл болж байсан юм. Тэгвэл энэхүү дууны аяыг дуурайсан нэгэн уран бүтээл өнгөрөгч 2015 онд Хятадад гарчээ. Орчуулбал, "Лхасын охин” хэмээх нэртэй энэхүү дуу нь Түвд /Лхаса-Түвдийн нийслэл хот/ охинд дурлаж буй /Хятад бололтой/ залуугийн сэтгэлийг өгүүлдэг бөгөөд хайр сэтгэлдээ хөтлөгдсөн залуу Лхасад ирж буй тухай гарч байна. Ямартай ч, яг адилхан ая аялгуутай энэхүү хоёр бүтээл цаг хугацааны хувьд манайд түрүүлж гарсан нь Хятадуудыг оюуны хулгай хийсэн хэрэгт оруулж, Өвөр Монголчууд "ВиЧат”-т "Монголчуудыг хулгай хийсэн гээд байдаг. Хятадууд өөрсдөө хулгайч юм байж” хэмээн шүүмжлэхэд хүргэж байна.
 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?