📅

“Женко” Х.БАТТУЛГА намаа байгуулсан, ДАРАА НЬ УЛСАА БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ?!

🕔 2016/05/31 10:30

"Женко” Х.Баттулга  саяхан нэгэн нэвтрүүлэгт орохдоо  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү? гэсэн асуултад "Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Тийм боломж ч байхгүй. Яагаад гэвэл намаас намайг дэвшүүлэхгүй.” хэмээн иргэдээс оноо цуглуулаад авсан.

Ер нь  нэвтрүүлэг бол ерөнхийдөө л "төмөр зам”-аа ярьсан өөрийнхөө хийж бүтээсэн, төслийн мөнгө хаашаа орсон зэргийг тайлбарлаж хажуу талаас нь Зам тээвэр аялал жуулчлалын сайд асан А.Гансүх ёстой л өмөөрөхийг үзүүлж өгсөн. Гэхдээ энэ бүх жүжгийн эхлэл гэдэг нь хэнд ойлгомжтой байсан. Гэхдээ төгсгөл нь ард түмэнд тодорхойгүй үлдсэн. Х.Баттулгыг их хэмжээний мөнгө идсэн хэмээн хууль хяналтынхан шалгадаг ч төдийлөн доривтой ноцтой баримт олдоггүй. Тиймдээ ч халдаж чадахгүй байх шиг.

Х.Баттулга самбо, жүдо бөхөөр барилдаж чамгүй их амжилтыг үзүүлж байсан ч, найман жилийн боловсролтой нэгэн. Гэхдээ төрийн өндөрлөгт гарахад түүний хураасан хөрөнгө, мөнгө ихээхэн үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Тэрээр ёстой л "Загалмайлсан эцэг” киноны амьдралаар амьдарч байгаа нэгэн гэх юм билээ. Тэр ч киног үзэж, өсөж хүмүүжсэн хүн аргач байж уу. Тиймдээ ч өөрийгөө хүрээлүүлсэн бөхчүүдээр МАФИ байгуулах нь холгүй байдаг гэнэ. Ер нь бараг Монгол дахь мафыг байгуулчихсан хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг нь оргүй зүйл биш.

Харин энэ сонгуулиар АН-аа түшиж Баянхонгор аймагтаа өрсөлдөж байгаа. Бас болоогүй өөрийн бөхчүүдээс Олимпын аварга Н.Түвшинбаярыг улстөр лүү хөтөлж оруулахаар нутагтаа дагуулаад явж байгаа. Гэхдээ сонгуулийн дүн ямар ч гарсан байсан АН-ын дотроосоо идэгдсэн идээ бээр нь задрахад бэлэн болчихсон байгаа болохоор тэрээр дараагийн нүүдлээ эртнээс бэлдсэн гэдэг.

 "Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам” нэртэй сүртэй намыг Г.Уянга гишүүн тэргүүлж байгаа ч ард нь "Женко” Х.Баттулга байгаа гэдгийг зарим эх сурвалжууд хэлж  байгаа.

Харин энэ сонгуулиар АН болоод МАН-ын өрсөлдөөн хүчтэй болно тиймдээ ч жижиг намуудыг залгих ажлыг АН-ынхан хийж, өөртөө нэгтгэж байгаа мэт харагдаж байгаа ч сонгуулийн дараах эрх мэдлийн төлөөх тулаан нам дотор улам ширүүсч задралд хүрэх байх гэж улстөр судлаачид харж байгаа нь үнэний ортой ч байх. Ямартаа ч АН доторх идээ бээр хагарах цаг нэгэнт болсон.

Энэхүү задралыг хүлээж байгаа "ЖЕНКО” Х.Баттулга өөрийн мэдлийн гэх МоАХ-аа авч "Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-д орж, жинэхэн эзнийн дүрээр гарч ирснээр ирэх 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ олж авна л даа. Учир нь парламентэд суудалтай намаас л Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхийг олж авдаг болохоор тэрээр эртнээс бэлдсэн төлөвлөгөө нь энэ. Сайн найруулсан улстөрийн хор буюу жор.

Тэрээр нэвтрүүлэгт "намаас намайг ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй шүү дээ” гэж хэлээд байсан нь нам доторх эрх мэдлийн дайн эцэстээ хүрч байгааг илэрхийлсэн хэрэг. Ер нь бол эртнээс явах замаа зассан. Түүнчлэн Улсын ерөнхийлөгчид хүртэл санаархаж яваа "Загалмайлсан эцэг”-ийн шинэ төрх Х.Баттулгын Монголыг залгих төлөвлөгөө алхам алхамаар урагшилсаар байна.


Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?