📅

Хонконгоос ялтан шилжүүлэн авчирна

🕔 2016/05/23 13:51

 Өнөөдрийн байдлаар гадны улс орнуудад Монгол Улсын 300 гаруй  иргэн цагдан хоригдож, 130 хүн шоронд орж,  ял эдэлж байна. Одоогоор Монгол Улс гадны найман улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээ байгуулаад байгаа. 

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнгөрөгч баасан гаригт баталснаар манай улс хоригдол ялтан шилжүүлэн авах эрхтэй боллоо. Хонконгт хоригдож буй есөн хүний зургаа нь хар тамхины хэргээр, гурав нь хулгайн хэргээр ял эдэлж байгаа аж. Хэлэлцээрийн дагуу тэднийг удахгүй эх оронд нь шилжүүлэн авчрах юм.
Эх сурвалж www.wikimon.mn

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?