📅

Авто машингүй Залуусын ногоон гудамжинд 10 мянган мод тарина

🕔 2016/05/20 10:13

Аймгийн ЗДТГ-аас Сүрэнгийн гудамж, тус гудамжнаас ШУТИС-ийн Дархан салбар хүртэл үргэлжлэх 2.5 км Авто машингүй Залуусын ногоон гудамжийг энэ онд байгуулна.

Энэ ажлын хүрээнд "Алтан тариа” ХХК-ийн бүтээн байгуулсан Сүрэнгийн гудамжийг  улам хөгжүүлж Үйлчилгээний төв рүү авто замд холбосон ногоон байгууламж, явган хүний зам, авто машины зогсоол, иргэдийн амрах ногоон орчныг бий болгох юм. Эрүүл, ногоон орчны бий болгохын тулд манай аймагт хэрэгжүүлэх гэж буй 10 мянган модыг уг гудамжинд тарихаар боллоо.

5

 

Мөн энэ жил ОНХС-ийн 983,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг "Жишиг хороолол 4” төсөлд зарцуулна. Уг төслийг Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багуудад хэрэгжүүлж нийтийн орон сууцны зоорийн давхрын инженерийн шугам хоолойн шинэчлэлт, асьфалтбетон хучилттай төв авто замын нөхөөс, хотын доторх ногоон байгууламж, хорооллын тохижилт, хүүхдийн тоглоомын талбай болон Дархан 50 цогцолборын урьд зам дээр осол их гардаг тул хурд сааруулагч хийх зэрэг  ажлууд хийгдэнэ. Эдгээр ажлыг цаг хугацааны хувьд хурдан хийх үүднээс нийт ажлыг 4 багцад хуваасан байна. Ажил гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтаар сонгох юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?