📅

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад 2590 хүн хамрагджээ

🕔 2016/05/16 14:45

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагийн байдлаар Улаанбурхан өвчний улмаас Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт нэг том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс эрчимт эмчилгээнд 3 өвчтөн байна. Өнгөрч буй долоо хоногт шинэ өвчлөл 6 тохиолдлоор нэмэгджээ. 

13214519 1181403758544620 521739172 o

Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Дархлаажуулалт эхэлсэн эхний 2 өдрийн дүнгээр Дархан-Уул аймагт хамрагдвал зохих 21988 хүнээс 2590 хүн хамрагдсан байна.

АШУҮИС, ХУИС, ЭХУУПК, Дархан Ус суваг, Цагдаагийн газар, 16 дугаар сургууль, ДДС, ДСЦТС, аймгийн ЗДТГ –т дархлаажуулалтын түр цэгүүд ажиллаж, 18-30 насны залуучуудыг вакцинжуултад хамруулсан байна.

18-30 НАСНЫ ЗАЛУУЧУУДЫГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?