Ерөнхийлөгч оффшор дансны асуудлаар иргэдийн саналыг авч байна
🕔 2016/05/12 14:42
Оффшорын асуудал нийгмийн анхаарлын төвд орсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Эргийн гадна /offshore/ асуудалд Монгол Улс онцгой анхаарах ёстой. Хуулийн зохицуулалт, хариуцлага,хяналт гээд.Санал байвал ийш: #offshoresanal" хэмээн жиргэсэн юм. Манай орны хувьд оффшор бүсэд мөнгө хадгалахыг хориглосон хууль байхгүй. Тиймээс Ерөнхийлөгч энэ асуудлаар иргэдийн саналыг сонсч, хэрхэхээ шийдэхээр болсон бололтой.