С.БАЯРЦОГТЫН ОФФШОР ДАНСНЫ ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАХ ЁСТОЙ ГЭВ
УИХ, Засгийн газрын гишүүн С.Баярцогт 2013 онд нэг сая ам.доллараа Швейцарын дансанд хадгалуулаад түүнийгээ мартсан хэмээн мэдэгдэж тухайн үедээ нэлээд шуугиан дэгдээж байсан. Мөн тухайн байршуулсан дансаа нээлгэхдээ өөрийгөө Хятадын Монгол хэмээн бичсэн байсанд олон нийт ихээхэн эгдүүцэж байсан юм. Үүний дараа С.Баярцогт тодорхой тайлбар хэлээгүй бөгөөд санаандгүй бөглөчихсөн гэх зүйлийг хэлсэн байдаг.
Тэгвэл сонгууль дөхсөн энэ үед түүнд саналаа өгч, төрд төлөөлүүлэхээр илгээсэн Сэлэнгэ аймгийн нэгэн иргэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж С.Баярцогтыг дахин сонгуульд сонгохгүй байхыг уриаллаа. Үүгээр ч зогсохгүй түүний хийсэн гэмт үйлдлийг дахин сэргээн шалгаж, зохих ёсны ял шийтгэлийг хүлээлгэх ёстой гэлээ.
Тодруулбал иргэн Т.Бат-Эрдэнэ хэлэхдээ " Монгол улсын их хурал, Засгийн газрын гишүүн С.Баярцогт нь Монгол улсын сайд байхдаа Швейцарын банкинд нэг сая ам.долларын эх үүсвэрийг бүрэн тайлбарлаагүй нь санаатайгаар хууль зөрчсөн үйлдэл гэж миний бие үзэж байна. Шууд хэлэхэд С.Баярцогтын орлогоо нуун дарагдуулсан нь гэмт хэрэг, олсон орлого нь хууль бус учир бас л гэмт хэрэг, хууль бусаар олсон орлогоо дээрх оффшор дансанд хийхдээ Хятадын Монгол хэмээн өөрийгөө бичсэн нь МУ-ын төрийн өндөр албан тушаалтны хувьд эх орноосоо урвасан гэмт хэрэг. Мөн Хятадын Монгол гэдэг итгэл үнэмшилтэй, өөрийгөө Монгол хүн гэж боддоггүй С.Баярцогт Монгол төрийг удирдаж, иргэдийн татвараар бий болсон Улсын төсөв, Монгол улсын байгалийн баялгийн хувь заяаг өнөөдөр шийдэж байна. Тиймээс энэ хүний энэ хариуцлагагүй үйлдэлд заавал хариуцлага тооцож, Монгол төрөөс холдуулах ёстой” гэлээ.
Хэвлэлийн хурлын үеэр түүнээс зарим нэг асуултад хариулт авснаа хүргэж байна.
-С.Баярцогтын оффшор дансанд байршуулсан нэг сая ам.долларыг хууль бусаар олсон гэдгийг та яаж нотолж байгаа вэ?
-С.Баярцогт энэ нэг сая ам.доллараа хэрхэн яаж олсон талаараа тодорхой тайлбар хийгээгүй. Хаанаас яаж олсон мөнгө вэ гэдгээ нотлоогүй. Тиймээс хардах үндэслэл бий. Хэрэв хууль бусаар олсон мөнгө биш л бол үүнийгээ нотлох ёстой.
-Аль 2013 оны хэргийг гурван жилийн дараа сөхөж байгаа чинь улс төрийн зорилготой юм биш үү?
-Тэр тусмаа бид энэ хэргийг сонгуулийн жил хөндөх ёстой. С.Баярцогтод саналаа өгсөн хүн бол би. Гэтэл тэр хүн өөрийгөө өнөөдөр Хятадын Монгол хэмээн танилцуулж ард иргэдийн амьдрал туйлдаж гүйцсэн байхад нэг сая ам.долларыг гадаадын дансанд хийгээд мартсан гэж хэлээд хээв нэг явж байна. Тиймээс л бид ийм хүнийрхүү сэтгэлтэй хүсүүсийн Монголын төрөөс явуулах ёстой юм. 2016 оны сонголтондоо алдах вий гэдгээс сэрэмжлүүлж энэ асуудлыг хөндөж байгаа юм.

Б.Сансар
olloo.mn