МАРГААШ “ХЭРЭГЛЭГЧИЙН ХӨГЖИЛ” ӨДӨРЛӨГ БОЛНО
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг "Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймгийн ЗДТГ, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг, аж ахуй нэгж байгууллагууд хамтран Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ сэдэвт "ХЭРЭГЛЭГЧИЙН ХӨГЖИЛ” нээлттэй өдөрлөгийг маргааш буюу 4 дүгээр сарын 23-ны өдөр 09:00-16:00 цагийн хугацаанд Дархан-50 цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, Шинэ захын урд талбайд тус тус зохион байгуулна.
Мөн үеэр төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж иргэдэд шаардлагатай бүхий л төрийн үйлчилгээг ард иргэдэд нэг дороос түргэн шуурхай хүргэж ажиллана.
Иймд иргэд, эрхэм хэрэглэгч та бүхнийг "Хэрэглэгчийн хөгжил” нээлттэй өдөрлөгт идэвхитэй оролцож, төрийн үйлчилгээг нэг дороос авахын зэрэгцээ Төрийн үйлчилгээг чанаржуулах, түүний ил тод, нээлтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр өөрсдийн үнэтэй санал, санаачилга, дуу хоолойгоо төр, эрх бүхий байгууллагуудад уламжилахыг хүсч байна.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР