📅

Дарханы хамгийн өндөр барилгыг бүрэн камержууллаа

🕔 2016/01/05 09:17
Дарханы хамгийн өндөр барилгыг бүрэн камержууллаа

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг 16 давхар барилгыг хяналтын 20 камераар иж бүрэн камержууллаа.

Энэхүү ажлыг тус багаас сонгогдон Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Х.Батбаяр санаачлан,шаардагдах 6 сая гаруй төгрөгийг өөрийн зүгээс гаргасан байна. 2015 оны 12 дугаар сарын 31ны өдөр камержуулалтын ажил дуусч нээлтээ хийлээ. Нээлтэнд ИТХ-ын дарга П.Эрдэнэбат тэргүүтээ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид оролцож баяр хүргэлээ. Энэ үеэр ИТХ-ын дарга П.Эрдэнэбат иргэд, оршин суугчдын аюулгүй, амгалан тайван амьдрах нөхцлийг хангасан энэ ажил нь цаг үеэ олсон шинэ санаачилга боллоо хэмээн онцолсон юм.

Байрны давхар бүрт, байрны гадна талын 4 буланд нийт 20 камерыг байршуулжээ. Мөн камерын хяналтын системийн 24 цагийн байнгын ажиллагааг хангах, хянах үүргийг тус байрны СӨХ болон оршин суугчдын удирдах зөвлөл, багийн цагдаагийн хэлтэс хариуцан ажиллах бөгөөд нээлтийн үеэр ИТХ-ын тэргүүлэгч Х.Батбаяр тэдэнд хүлээлгэн өглөө. 

Саяхныг хүртэл Монгол улсын хамгийн өндөр барилга хэмээн нэрлэгддэг байсан 16 давхар нь өдгөө Дархан-Уул аймгийн 8 бахархлын нэгээр тодорсон билээ. Уг барилга нь нийтийн эзэмшлийн орон сууны зориулалтаар ашиглагддаг. Өнөөдрийн байдлаар 171 өрхийн 800 гаруй оршин суугч амьдарч байна. Нийт оршин суугчдын 70 гаруй хувь нь түрээслэгч тэр дундаа оюутнууд амьдардаг учраас хөл хөдөлгөөн ихтэй, гэмт хэргийн гаралт өндөр байдаг тухай 12 дугаар багийн цагдаагийн хэлтсийн байцаагч болон оршин суугчид хэлж байлаа. Тиймээс 16 давхар байрыг иж бүрэн камержуулснаар оршин суугчид орой үдэш амар тайван орж гарах боломж нэмэгдэх, цахилгаан шатны хэвийн ажиллагаа болон эд ангийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зэрэгт камерын хяналтын систем ихээхэн ач холбогдолтой юм.

Эх сурвалж: darkhan-uul.khural.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?