📅

Бууралтаж, Цайсан үсийг харлуулах энгийн арга

🕔 2016/04/11 09:52

  Хэн бүхний хамгийн санаа зовдог асуудал бол цайж бууралтсан үснээсээ салах байдаг. Тэгвэл хамгийн энгийн, ганцхан орцтой аргаар залуу сайхан, хар үстэй болцгооё.


Үс бууралтах нас нь болоогүй атал хар залуугаараа үс нь хэсэгчлэн болон бүхлээрээ бууралтаж, цайрсан хүмүүс байдаг шүү дээ. Хэрхэн, ямар учраас үс цайрч, бууралтдаг шалтгааныг танилцуулъя.

Залуу хүн заримдаа бүр хүүхдийн үс бууралтаж, зарим хэсгээрээ цагаан үс ургасан байдаг. Энэхүү үс наснаасаа эрт цайрах үзэгдлийг Вернер хам шинж гэх бөгөөд энэ нь хүний цусан дахь меланин, кортикостероид гэх эд эсний үйлдвэрлэл зогссонтой холбоотой аж. Эдгээр эсүүд нь хүний залуу насанд үсний хар, бор, шар өнгийг тодорхойлдог эсүүд бөгөөд удамшлын шалтгаан эсвэл эдгээр эсүүдэд шаардлагатай уураг, тэжээл авч чадаагүйгээс устдаг байна. Меланин, кортикостероид устаж, үйл ажиллагаа нь зогссоноор хүний эрүүл мэнд, амь насанд аюулгүй ч үсний өнгө алдагдаж улмаар цайдаг байна. Энэ нь хөгширсөн гэсэн үг биш харин таны үс ямар ч өнгөгүй болж байна гэсэн үг. Зарим тохиолдолд үүнийг хүний биологийн нас нь бие организмын наснаасаа түрүүлж яваснаас үс бууралтдаг гэж тайлбарлах нь бий. Гэхдээ энэ нь эцсийн эцэст үсний өнгийг тэтгэгч тэдгээр эсүүдтэй л холбоотой юм.


Ингээд энэхүү аргыг танилцуулъя. Танд хэрэгтэй зүйлс:
– 2 аяга ус
– 180гр төмсний хальс
Төмөр саванд төмсний хальсийг хийж дээрээс нь 2 аяга усыг хийж гал дээр 5 минут сайтар халаана. Бараг буцлахын өмнө галаас гаргаж сайтар хөргөөрэй. Дараа нь төмсний хальсийг шүүж авч хаяна. Төмсний хальсанд халсан ус хар бор өнгөтэй байх болно.

Ингээд шампуниар үсээ угаасны дараа нойтон үсэн дээрээ энэхүү бэлдмэлийг түрхэж иллэг хийгээд алчуураар битүү ороож 15-25 минут байлгана. Таны үс нэлээн цайвар бол хүссэн хугацаагаараа байлгаж болно. Ингээд үсийг цэвэр усаар угаана. Энэхүү аргыг үсээ угаах бүртээ хэрэглээд үзээрэй. Та санасан үр дүндээ хүрэх болно. Танд амжилт хүсье.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?