📅

Дархан-Уул Аймгийн Засаг даргын орлогчоор АТГ-т шалгагдаж байгаа Дархан Ус суваг ХК-ний гүйцэтгэх захирал асан Р. Эрдэнэбаяр гэгч тодорчээ

🕔 2016/04/07 16:18

Дархан-Уул Аймгийн Засаг даргын орлогчоор АТГ-т шалгагдаж байгаа Дархан Ус суваг ХК-ний гүйцэтгэх захирал асан Р. Эрдэнэбаяр гэгч тодорчээ

 

Дархан-Уул аймагт Төрийн албанд халаа сэлгээ хэрээс хэтэрч, хөл толгойгоо алдаж, орон нутгийн удирдлага жинхэнэ утгаараа дампуурлаа.

          Дарханчуудад шинийг хийж бүтээнэ гэж гарч ирсэн шинэ Засаг дарга А. Энхболд өөрийн орлогчоо зургаахан сарын дотор гурав дахиа  сольж гайхууллаа. Н.Мөнхбат гэдэг нөхөр долоохон хоног Засаг даргын орлогчийн ажлыг хийсэн бөгөөд түүний дараа томилогдсон МАХН-ын Дархан-Уул аймгийн хорооны дарга  Б. Бат-Эрдэнийг халж хууль бусаар "төрийн эргэлт” хийхэд үнэлшгүй гавьяа байгуулсан өөрийн дотны найз, туслах  "Дархан Ус суваг” ХК-ний гүйцэтгэх захирал асан Р. Эрдэнэбаяр гэгчийг томилж ичих нүүрээ элгэндээ наалаа.

Б. Бат-Эрдэнэ нь АН хантай хуйвалдаж, ээжтэйгээ хамсан өмнөх засаг дарга аа огцруулахад идэвхийлэн зүтгэж засаг дарга орлогч суудлаар шагнуулаад байсан юм.

Р. Эрдэнэбаярийг /2015.10.13/ Дархан Ус сувгийн 50-н жилийн өнгөрөнгүүт АТГ-аас санхүүгийн бүх гүйлгээг зогсоон, өрөө тасалгааг лацдан битүүмжлэн шалгаж байгаа аж. Шалгалт хараахан дуусаагүй байгаа бөгөөд АТГ-аас өмнө аймгийн Аудитын шалгалт орж ног нь илрүүлсэн ч  дотны нөхөр, ерөнхий аудитор С.Чинзориг гэгч С.Насанбатыг засаг дарга байхад удирдлагад танилцуулахгүй ухраасаар А.Энхболдын засаглалтай золгуулжээ.

  Ус суваг ХК ийн төлөөлөн удирдах зөвлөлд Засаг дарга А. Энхболд, аймгийн иргэдийн хурлын дарга Эрдэнэбат нар багтдаг тул Р. Эрдэнэбаярын булхайг нууж, хангалттай гэж үнэлэн сайшаажээ.

 Гэхдээ АТГ Р. Эрдэнэбаярыг хэр удаан эрхлүүлэхийг Дарханчууд харж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?