📅

Сэрэмжлүүлэг: Дархан хотод ус буцалгагчаа залгаатай орхисноос гэр нь шатжээ

🕔 2016/04/07 10:20
 

Дархан-Уул аймагт өнөөдөр өглөөний 7 цагт орон сууцны айл шатсан хэрэг гарчээ.

Дархан-Уул аймагт өнөөдөр өглөөний 7 цагт орон сууцны айл шатсан хэрэг гарчээ. Гал гарах үед тус айлд нэг бие давхар хүн, хоёр хүүхэд, дөрвөн том хүн байсан аж.

Хүмүүсийг өглөө сэрэхэд гэр нь утаагаар дүүрч, амьсгалахад бэрх болж угаартаж эхэлжээ. Улмаар нүд ирмэхийн зуурт гал авалцаж гэр нь бүхэлдээ шатсан аж. Гал гарснаас 20 минутын дараа дуудлага өгснөөр ОБГ-ын аврах багийнхан шуурхай ажиллан галыг бүрэн унтраажээ.

Галд түлэгдэж бэртсэн хүн байхгүй ба хүмүүсийн биеийн байдал хэвийн байна гэж эмнэлгийн байгууллагаас мэдээллээ. Гал гарсан шалтгааныг ус буцалгагчаа салгаагүй орхисноос болсон гэж Дархан-Уул аймгийн ОБГ-аас мэдэгдлээ. 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?