📅

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтийг 310 иргэн ирүүлжээ

🕔 2016/03/21 12:05

"Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр БХБЯ болон ТОСК хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт өнгөрсөн долоо хоногт ажиллахдаа тус аймгийн зорилтот долоон бүлэгт багтсан 83 иргэний төлөөлөл түрээсийн орон сууцныхаа түлхүүрийг гардаж авчээ.

Өнгөрсөн оны зургадугаар сард Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн анхны нээлтийг ТОСК нь "Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт баригдсан 189 айлын "Нархан” хотхоноос эхлэж байна. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтийг 310 гаруй иргэн ирүүлсэний 269 иргэн шалгуурыг нь хангажээ. Эдгээр иргэдийн дунд сугалаа явуулах зарчмаар, квотоор олгогдсон 83 айлын орон сууцыг түрээслэх иргэдийг сонгон шалгаруулсан. Түрээслэгч өрх нь тав хүртлэх жилийн хугацаанд тухайн орон сууцыг түрээслэх эрхтэй ч өмчлөлдөө шилжүүлэх нөхцөл журамд нь тусгагдаагүй байна. 

"Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр иргэдийг хямд орон сууцаар хангаж барилгын салбарт гацсан хөрөнгө мөнгөний эргэлтийг эрчимжүүлэх бодлогыг Барилга, Хот Байгуулалтын Яамнаас барьж байгаа аж. 

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?