📅

Ц.Болдсайхан: МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвших боломжтой

🕔 2019/02/13 00:08
УИХ-ын 42 тойрогт явуулах нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “УИХ-аас 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж зургадугаар сарын 30-нд зохион байгуулах шийдвэр гаргасан. Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг зургадугаар сарын сүүлийн ням гариг, намар аравдугаар сарын сүүлийн ням гаригт зохион байгуулахаар заасан байдаг. Нөхөн сонгуулийг 2018 оны аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар товлосон боловч нэр бүхий иргэд Цэцэд хандсанаар цуцлагдсан. УИХ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авч хуульдаа өөрчлөлт оруулж дахин товлоод байна. Бид Дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27-д нь өчигдөр албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн. УИХ-аас Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дагуу төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нөхөн сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах  ёстой. Үүнийг намуудад анхааруулж албан бичиг илгээсэн. Өөрөөр хэлбэл, нэр дэвших сонирхолтой дээрх албан тушаалтнууд энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ томилсон дээд албан тушаалтандаа гаргана гэсэн үг.
Мөн нөхөн сонгуулийн зохион байгуулалтад оролцох Батлан хамгаалах яам, ШШГЕГ, ЦЕГ, УБОӨЕГ, ТЕГ, ҮАГ гэх мэт төрийн байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн. ҮАГ газар санал хураалт явуулахаас 120 хоногийн өмнө сонгуульд оролцох нам, болон нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоох ёстой. Гуравдугаар сарын 1-нээс өмнө үүнийг тодорхой болгоно гэсэн үг. Түүнээс цааш хийх ажлууд цаг хугацааны хуваарийн дагуу үргэлжилнэ” гэлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Нөхөн сонгууль зохион байгуулахад ямар хэмжээний зардал гарах вэ?
-Нөхөн сонгуулийн зардлын хэмжээг УИХ-аас 287.6 сая төгрөгөөр баталсан. Үүний 246.1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр батлагдсан. 32 сая гаруй төгрөг нь УБОӨЕГ, найман сая гаруй төгрөг нь ЦЕГ-т зориулсан зардал. Нөхөн сонгууль явагдах 42 дугаар тойргийн нутаг дэвсгэр нь аймгийн төв буюу Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумыг хамарч байгаа. Нийтдээ 21 хэсэгт санал хураалт явагдана. Өмнө нь байгуулагдсан Сонгуулийн хороо нь үргэлжлүүлэн ажиллана. Сонгуулийг хороог нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ганбаатар ахалж байгаа. Сонгуулийн зохион байгуулалтад 500 гаруй хүн ажиллах тооцоо бий.
-Ирц бүрдүүлэхэд СЕХ ямар ажил хийх вэ?
-42 дугаар тойрогт 17450 сонгогч бий. 2016 онд 16519 сонгогчтой байсан. Тухайн үед энэ тойргийн ирц 80 хувьтай байсан. 80 хувь гэдэг бол өндөртөө орно. Тэгэхээр ирц бүрдэх байх гэж бодож байна.
-Нөхөн сонгуулийн ирцийг хуульд юу гэж заасан байдаг юм бэ?
-Ирц 50 хувь дээр нэмэх нь нэг байхад л тухайн сонгууль хүчин төгөлдөрт тооцогдоно.
-Шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс хааж эхлэх вэ?
-УИХ-аас баталсан тогтоолд Ерөнхийлөгчийн хориг тавих эсэх хуулийн хугацаа дуусаагүй байна. Энэ хугацаа дуусаж тогтоол нь хүчин төгөлдөр болсноос хойш гурав хоногийн дотор УБОӨЕГ-т хүргүүлэх ёстой. Үүний дараа тус газраас сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр гаргана.
-Нөхөн сонгуульд нэр дэвшигчид хэзээ тодрох вэ?
-Санал хураалт явуулахаас 37 хоногийн өмнө намууд нэр дэвшигчээ тодруулна.  
-МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сонгуульд нэр дэвших боломжтой юу?
-Одоо нээлттэй. Эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа гэдэг ойлголт байхгүй болсон

Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?