📅

“БОЛД САН”-ийн нэрэмжит шайбтай хоккейн тэмцээн энэ сарын наймны өдөр нээлтээ хийв

🕔 2019/02/12 01:05
Монгол Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан 2016 оноос эхлэн аавынхаа нэрэмжит шайбтай хоккейн нээлттэй тэмцээнийг Дархан-Уул аймагт явуулж эхэлжээ. Дархан хотын хүүхэд залуусын урлаг, спортын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Лувсангийн Болд нь спортод элэгтэй нэгэн байсан гэдгийг Дарханы иргэд нээлтийн үеэр онцолж байсан юм. “БОЛД САН”-ийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын хоккейн төв мөсөн талбайд нээлтээ хийсэн юм. 4 дэх жилдээ явагдаж байгаа тус тэмцээнд Дархан, Шарын гол, Улаанбаатар хотын нийт 8-н багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Өндөр ур, чадвартай тамирчид мөсөн талбайд авхаалж самбаагаарай өрсөлдсөн нь тус тэмцээнийг илүү сохирхолтой, өрсөлдөөнтэй болгосон бөгөөд Олон улсын хэмжээний мастер 5, Монгол Улсын Спортын мастер цолтой 40, спортын 1 дүгээр зэрэгцээ 60 гаруй тамирчид оролцож байна. Хоккейн спортыг ахмад болон өсвөрийн хоккейчдын дунд зохион байгуулж, өвлийн спортыг хөгжүүлэх зорилготой явагдаж байгаа тус тэмцээн 3 хоног үргэлжлэн явагдаж аваргаа шалгаруулах юм байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?