📅

15 настай өнгөт арьст хүүгийн аймшигт цаазын ял

🕔 2019/01/25 13:13

1916 оны 5-р сарын 15-ны өдөр АНУ-ын Техас мужид Жесси Вашингтон гэх 15 настай өнгөт арьст хүүг модонд хүлэн ил гал дээр амьдаар нь шатаасан аймшигт хэрэг болжээ. Түүнийг шатааж байхад тосгоны 1000 орчим хүн үзсэн бөгөөд орон нутгийн цагдаа нар харж байсан ч түүнийг огт аврахыг хүсээгүй юм. Учир нь тэрээр өөрийн эзнийхээ эхнэр болох Льюси Фрайер гэх цагаан арьс бүсгүйг хүчиндэн улмаар алсан хэмээн шийтгүүлсэн хэрэг. Гэхдээ хамгийн харамсалтай нь яг түүнийг алсан гэх нотолгоо хангалттай байгаагүй боловч түүнээс өөр хэн ч тухайн үед тийм хэрэг хийх боломжгүй байсан тул ард түмний шүүхээр оруулан цаазаар авах ял өгсөн байдаг. 15 настай өнгөт арьст хүүгийн цаазын ял гэхдээ үнэхээр аймшигтай болсон юм. Түүнийг тосгоны удирдлага бэлэг эрхтнийг нь тастаж, хөл гарын бүх хуруунуудыг нь тастаад модтой хүлэн галыг аажмаар ноцоож нэг мөр шатааж алалгүй удаан хугацаанд тамлан алсан аж. Учир нь ингэж шийтгэж байж бусад өнгөт арьстнууд, хүчирхийлэл, аллага мөрөөддөг хүмүүст хатуу сургамж болох учиртай хэмээн шийджээ. Тэрээр бүрэн амьсгал хураах хүртлээ 2 цагийн турш түлэгдсэн бөгөөд шатаж дууссаных нь дараа биеийн хэсгүүдийг нь салган бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд худалдаалсан түүхтэй. Бүр дунд сургуулийн хүүхдүүдийг өдрийн цайны завсарлагаанаар нь зориуд түүний модонд өлгөөтэй хатсан цогцсыг харуулж байсан гэдэг. Уг цаазын ял нь соёл иргэншилт ертөнцийн хувьд оноосон хамгийн сүүлчийн харгис цааз байсан юм. Харин 2016 онд уг хэрэг явдал болсон Техас мужийн Вако тосгоны амбан захирагч албан ёсоор 1916 онд болсон уг хүнлэг бус цаазын ялаас болж Африк гаралтай Америкчуудын холбооноос уучлалт гуйсан байдаг. Хэргийг дахин хянаж үзэх шийдвэр гаргасан боловч 100 жилийн өмнөх бүх эд мөрийн баримтууд устаж ямар ч мөрдлөг явуулах боломжгүй болжээ. Иймд Жесси Вашингтон хүү нэрээ цэвэрлэж чадаагүй алуурчин хэвээр түүхэнд мөнхөрсөн юм.

Tuuh.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?