📅

Хацү башё: Акихито эзэн хааны хувиар сүүлийн удаа Кокүгикан ордонд мориллоо

🕔 2019/01/21 09:57

Хацү башё: Акихито эзэн хааны хувиар сүүлийн удаа Кокүгикан ордонд мориллоо

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё наймдахь өдрөө үргэлжлэн явагдлаа.  Өнөөдрийн башёг Японы Эзэн хаан Акихито хатны хамтаар ирж үзсэн нь онцлог байлаа. Японы эзэн хаан Акихито 4-р сарын 31-нд хаан ширээгээ хүү Нарүхитод өвлүүлэхээр болсон билээ. Түүнийг ордонд морилох үеэр барилдаан завсарлаж, Сүмогийн холбооныхон, багш, шүүгч нар бүгд ордны үүдэнд тосон авлаа. Японы Акихито эзэн хаан 1989 онд хаанд өргөмжлөгдсөн бөгөөд 23 дахь удаагаа Сүмогийн ордонд ирж Үндэсний бөхөө үзэж байгаа нь энэ.

Өнөөдөр Хакүхо аварга Хацү башёгийн наймдахь өдөр Аояамаг давсанаар 46-дахь удаагаа уналгүйгээр качикоши хийлээ. Тэрбээр уналгүй качикоши хийсэн 46 тохиолдлын 31-т нь түрүүлж байжээ.

Найман өдрийн дараах байдлаар 5 зиндаанд барилдаж буй 20 Монгол бөхчүүдийн маань амжилт.

Макүүчи зиндаа
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8:0
Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 6:2
Маэ Б-1 Ичиножо А.Ичинноров 5:3
Маэ Б-14 Чиёошома Г.Мөнхсайхан 3:5

Жүрёо зиндаа
Б-1 Дайшохо Ч.Шижирбаяр 4:4
З-7 Азүмарү С.Тодбилэг 4:4
Б-9 Миторюү Б.Төрболд 2:6
З-10 Араваши Э.Дөлгөөн 3:5
З-13 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 4:4

Макүшита зиндаа
Б-1 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3:1
З-6 Сэйро А.Өнөболд 2:2
З-11 Гочозан Д.Ууганбаатар 0:4
З-12 Кагамио Б.Нанжид 0:4
Б-21 Хошорюү С.Бямбасүрэн 2:2
З-27 Сакигакэ Я.Баттүшиг 2:2
Б-33 Кёкүтосэн Э.Энхманлай 2:2

Санданмэ зиндаа
З-36 Ёошояма Б.Анхбаяр 3:1
Б-39 Саданохикари Д.Наранцогт 3:1

Жонокүчи зиндаа
З-23 Рога А.Амарсанаа 4:0
Б-24 Дайтэнма Н.Чинзориг 2:2


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?