Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 5000 хувьцаа авлаа
🕔 2019/01/18 13:06
"Түмэн шувуут” компани өнгөрсөн Лхагва гарагт Монголын хөрөнгийн зах зээлийн 2019 оны салхийг хагалж, анхны IPO гаргасан билээ. Монгол Улсын дотоод үйлдвэрлэсэн нийт өндөгний 50 гаруй хувийг дангаар бүрдүүлж, 250 мянга гаруй өндөглөгч тахиатайгаар үйл ажиллагаа явуулж буй тус компани хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг нэгж бүр нь 200 төгрөгөөр ийнхүү олон нийтэд арилжаалж эхэлсэн.
Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Түмэн шувуут” компанийн 5000 хувьцаа авах захиалга өгсөн талаар өөрийн твиттер хаягтаа жиргэжээ. Тэрээр "Түмэн шувуутын 5000 хувьцаа авахаар захиалга өглөө. Өдөр бүр шинээрээ хэрэглэдэг хүнс үйлдвэрлэгч" хэмээн бичсэн байна.
скачать dle 12.0