📅

Олимпийн аварга Дарханы Хүндэт иргэн боллоо

🕔 2016/03/11 10:22

Норвеги улсын Лиллехаммер хотод болсон залуучуудын өвлийн II олимпийн наадмын "Гүйлтийн тэшүүр”-ийн төрөлд анх удаагаа "Олимпийн аварга” болсон Б.Сумъяа, түүний багш дасгалжуулагч Д.Энхбаяр нарыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Уг олимпийн гүйлтийн тэшүүрийн төрөлд оролцсон Б.Сумъяа нь Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай холимог багийн төрөлд амжилттай уралдаж "Алтан медаль” хүртсэн. Монгол Улс өвлийн олимпиос анх удаагаа ингэж "Олимпийн аварга”-тай болсон. Б.Сумъяа нь тус аймгийн Дархан сумын 13 дугаар багийн иргэн юм. Мөн үеэр олимпийн аварга Б.Сумъяаг Дархан-Уул аймгийн "Хүндэт иргэн" цол тэмдгээр шагнасан бол дасгалжуулагч Д.Энхбаярыг "Найрамдлын Дархан” тэмдгээр тус тус шагналаа.

Мөн аймгийн Биеийн тамир, Спортын газраас олимпийн аварга Б.Сумъяа, дасгалжуулагч Д.Энхбаяр нарыг Монгол Улсын Биеийн тамир, Спортын салбарын дээд шагнал болох "Биеийн тамир, Спортын зүтгэлтэн” цол тэмдэгээр шагнасныг гардууллаа.

Б.Норовсамбуу

 

1549553_1573017816354896_8581881033300196850_n12794577_1573017779688233_6419607658539561011_n12799231_1573017186354959_184303294310269454_n12800372_1573017289688282_7895499454249357287_n12801233_1573017506354927_8405129319220317149_n12803113_1573017493021595_8481972158525051857_n12803113_1573018273021517_490500377550054239_n12809784_1573017133021631_102270701719299336_n12814584_1573018056354872_4492468545772716048_n12814625_1573017476354930_3411122763025707579_n12821611_1573018739688137_7979826499682663445_n

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?