📅

Олимпиадын аваргууд тодорлоо

🕔 2016/03/10 10:36

Дархан-Уул аймгийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит "БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ ОЛИМПИАД” энэ сарын 5-нд амжилттай болов. Олимпиадад манай аймгаас гадна Улаанбаатар хот, Сэлэнгэ, Зүүнхараа, Орхон аймгуудаас нийт 500 гаруй сурагчид ирж оролцон хими, физик, биологийн хичээлээр мэдлэг чадвараа сорилоо.

Олимпиадын 1 дүгээр байранд нэг, 2 дугаар байранд хоёр, 3 дугаар байранд гурван сурагчийг  тус бүр шалгаруулж медаль өргөмжлөлөө гардуулсан юм.

10-р анги

1. Р.Төгсбаяр /УБ 65-р сургууль/ алтан медаль

2. Э.Өнө-Ундрах /Монгол-Оюу/ мөнгөн медаль

2. Э.Түвшинзаяа /15-р сургууль/ мөнгөн медаль

3. Д.Сүхбат /ОИЦ/ хүрэл медаль

3. Б.Эрдэнэболд /ХААИС лицей/ хүрэл медаль

3. Ж.Жамьянпүрэв /Орхон аймаг  8-р сургууль/ хүрэл медаль

11-р анги:

1. Б.Амин-эрдэнэ/9-р сургууль/ алтан медаль

2. Ж.Тэмүүлэн/Дархан-Эмпати/ мөнгөн медаль

2. Г.Номин-эрдэнэ/Дархан-Эмпати/ мөнгөн медаль

3. Б.Орхон /Дархан-Эмпати/ хүрэл медаль

3.О.Номин /ОИЦ/ хүрэл медаль

3. П.Бишрэлт /Орхон аймаг  8-р сургууль / хүрэл медаль

12-р анги:

1. Г.Ариун-Ундрал /9-р сургууль/ алтан медаль

2. Б.Чулуунбилэг/Сэлэнгэ-ЗХ/ мөнгөн медаль

2. М.Батбаяр/Од цогцолбор/ мөнгөн медаль

3. Э.Энхжин /19-р сургууль/ хүрэл медаль

3. О.Ганбат /9-р сургууль/ хүрэл медаль

3. Ч.Пүрэвдорж /15-р сургууль/ хүрэл медаль

Багийн дүнгээр:

1-р байр ОИЦ

2-р байр 9-р сургууль

3-р байр 15-р сургууль, 19-р сургууль шалгарч өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.

Дархан-Уул аймгийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр сургууль 40 жилийн ойгоо угтан зохион байгуулж  байгаа энэхүү олимпиадыг тус сургуулийн 1993 оны 10в ангийн төгсөгчид нь ивээн тэтгэжээ. 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?