📅

"Насны хишиг"-ийг Цагаан сараас өмнө олгоно

🕔 2019/01/02 16:17

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам буюу Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр насны хишгийг олгодог. Үүнд:

  • 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг;
  • 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг;
  • 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг;
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг.

2018 онд 136 мянган ахмадад 20.6 тэрбум төгрөг олгосон бол 2019 оны төсөвт "Насны хишиг” олгохоор 22.2 тэрбум төгрөг суулгажээ. 65 нас хүрч "Насны хишиг” авах болзол хангаж буй ахмадууд харьяа хороондоо хандаж бүртгүүлэхийг холбогдох албанаас санууллаа. Харин "Насны хишиг” авч байсан ахмадууд дахин бүртгүүлэх шаардлагагүй юм байна.

"Насны хишиг” авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?

"Насны хишиг” авах болзол хангаж 65 нас хүрч буй ахмад настан оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтанд хандан насны хишиг авах хүсэлт гаргана. Хүсэлт гаргахдаа дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж өгнө:

-Ахмад настны иргэний үнэмлэх, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа;

-Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа.

-Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу гэрчлүүлнэ. Суманд нотариатч ажиллаагүй тохиолдолд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Нотариатын тухай хуулийн 10.2-т заасны дагуу итгэмжлэлийг гэрчилнэ. 

Сум, хорооны нийгмийн ажилтан нь ахмад настны иргэний үнэмлэх, эсхүл лавлагааг хүлээн авч тухайн иргэний мэдээллийг энэхүү журмын хавсралтаар баталсан өргөдлийн маягтыг цахим хэлбэрээр бөглөн тухайн ахмад настнаар юм уу, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулж баталгаажуулан уг хүсэлтийг хүлээн авсан хугацааг өргөдөлд тодорхой бичнэ.

Ингээд аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь насны хишиг олгох санхүүжилтийг 2 болон 6 дугаар сарын 25-ны дотор гэрээт банкинд шилжүүлнэ.

Ахмад настан нь засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьшсан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас хасалт хийлгэж, шилжин очсон нутаг дэвсгэрийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бүртгүүлэн насны хишгээ үргэлжлүүлэн авна.

Асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настнууд:

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настан тухайн асрамжийн байгууллага байрлаж байгаа орон нутгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хандаж насны хишиг авах хүсэлтээ гаргана.

Хорих ангид хоригдож байгаа ахмад настнууд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа дээр дурьдсан насанд хүрсэн иргэний мэдээллийг эдгээр байгууллага нь байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад 2 болон 6 дугаар сарын 10-ны дотор хүргүүлнэ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?