📅

Индианчуудын зурхай – таны төрсөн өдрөөр амьтныг төлөөлүүлэх ба тухайн хүний шинж чанарыг маш үнэн зөв тодорхойлжээ

🕔 2019/01/02 11:15

Индианчуудын зурхай – таны төрсөн өдрөөр амьтныг төлөөлүүлэх ба тухайн хүний шинж чанарыг маш үнэн зөв тодорхойлжээ

 

Төрсөн өдөр бидний амьдралыг тодорхойлон хэлдэг. Үүнд шинэ зүйл огт байхгүй. Гэхдээ оддын зурхайнаас гадна индианчуудын зурхай гэж байх ажээ. Америк тивийн уугуул иргэд хүн болгоныг ямар нэгэн тодорхой амьтан удирдаж явдаг гэдэгт итгэж иржээ. Тэр амьтан нь тухайн хүнд дээд тэнгэрийн хүч бэлэглэнэ. Төрсөн өдрөөрөө өөрийн амьтныг тодорхойлж болно.

 

Та бүхэндээ 12 амьтныг танилцуулж төрсөн өдрөөр нь тухайн хүний шинж чанарыг хэлж өгье. Төрсөн өдрөөрөө та ямар амьтанд хамааралтай вэ?

1. Халиу (01.20–02.18) Амьдралыг нь халиу ивээж явдаг хүмүүс маш тэвчээртэй, дайчин, хүмүүжилтэй байдаг. Тэдний авьяас амбицтайгаа зэрэгцэн явна, тэд сайн ажилтнууд. Үл хүндэтгэл болон зальтай хүмүүсийг үзэн ядна. Яагаад гэвэл тэд өөрсдөө төлөв даруу хүмүүс юм шүү дээ. Ивээл өдөр – Мягмар, харин азтай тоо нь – 19. Аз жаргалтай өнгө – чернилэн ягаан, тийм учраас гэр орон болон хувцасны цуглуулгадаа нэмэх хэрэгтэй.

животное по дате рождения

2. Чоно (02.19–03.20) Бие даасан хараат бус бөгөөд ганцаараа байхыг хүсдэг ч гэлээ тэд гэр бүлсэг хүмүүст тооцогдоно. Тэдэнд элдвийг тунгаан бодоход нь зүгээр л хувийн орон зай хэрэгтэй байдаг юм. Тэд үнэнч шударга бас өглөгч хүмүүс. Амжилтад хүрэхийг тэмүүлдэг, үүнийхээ тулд худал хуурмаг, арга заль хэрэглэнэ гэж байхгүй. Их зантай бас залилагч нарыг үзэн ядна. Сайн өдөр нь Пүрэв гариг, харин азтай тоо нь 3. Улаан өнгө тэдэнд амжилт авчирна.

 Ð¶Ð¸Ð²Ð¾Ñ‚ное по дате рождения

 3. Шонхор (03.21–04.19) Шонхрын эр зориг ивээж байгаа хүмүүсийн хувьд – том зорилготой, сэтгэлийн хаттай бас хурц ухаантай. Тэдний хурц ухаан нь бусдаас онцгойрно. Хөдөлмөрч бас эрч хүчтэй. Нэгэн зэрэг олон ажил эхлүүлж амжилттай дуусгаж чадна. Удаан бас залхуу хүмүүст дургүй. Азтай тоо нь 21, ивээл өдөр нь – Баасан. Хар өнгө тэдэнд амжилт авчирна.

 Ð¶Ð¸Ð²Ð¾Ñ‚ное по дате рождения

 4. Минж (04.20–05.20) Уян зөөлөн, найрсаг бас сайхан сэтгэлтэй хүмүүс гэгддэг. Тэд халуун дулаан уулзалтад дуртай, бас ойр дотныхонтойгоо байнга харьцаатай байхыг эрмэлзэнэ. Хэн нэгний уй гашууд үнэн сэтгэлээсээ хандаж байнга туслахад бэлэн. Бүдүүлэг хүмүүст чин сэтгэлээсээ дургүй бас хий хоосон виртуаль ертөнцөөр амьдардаг хүмүүсийн таашаахгүй. Тэд чинь амьд харилцааг эрхэмлэдэг хүмүүс. Тэдний дундаас интровертууд маш ховор олно. Даваа гариг тэдний хувьд тааламжтай өдөр, 18-ын тоо аз авчирна. Аз жаргалтай өнгө нь саарал.

 Ð¶Ð¸Ð²Ð¾Ñ‚ное по дате рождения

5. Буга (05.21–06.20) Үндсэн чанар: эрч хүчтэй, хөдөлгөөнтэй бас бат суурьтай. Тэд эрсдэл хүлээх дуртай. Шийдэмгий бөгөөд эр зоригтой. Ажлын өндөр амжилт гаргаж чадна, тэд аливааг хурдан, чанартай гүйцэтгэх чадвартай. Бага зэрэг огцом ааш гаргах гээд байдаг. Атаархуу эсвэл хорон муу санаатай хүмүүс тэдэнтэй хэл амаа авалцаж чадахгүй, бас худалч хүмүүстэй тэд харьцахгүй. Азтай өдөр нь Мягмар, азтай тоо нь 11. Цагаан өнгө амжилт дуудна.

 Ð¶Ð¸Ð²Ð¾Ñ‚ное по дате рождения

 6. Тоншуул (06.21–07.21) Амьдралыг нь тоншуул ивээж буй хүмүүс маш буурь суурьтай байхаас гадна мэдрэмж нь мундаг хөгжсөн хүмүүс. Аливаад дүн шинжилгээ хийхдээ гаргууд, чадварлаг сэтгэл зүйчид болно. Эдгээр хүмүүс зорилготой, шулуун шударга. Тэд анхаарлын төвд байхыг хүсдэг, гэхдээ өөрийн дотоод ертөнцөд бусдыг оруулах тун дургүй. Үл хүндэтгэл болон худал хуурмаг зүйлд дургүй. Азтай өдөр нь – Ням гариг. 29 гэсэн тоо аз авчирна. Бор болон улаан туяатай өнгийг өөрийн ивээл өнгө болгоорой.

животное по дате рождения

7. Яргай загас (07.22–08.21) Энэ хугацаанд төрсөн хүмүүс цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чаддаг, бас нарийн мэдрэмжтэй хүмүүс байна. Уран бүтээлч, ухаантай бас өөрийн гэсэн арга зальтай. Маш өндөрт гарч чадна – улс төр, урлаг, бизнес. Бусадтай ойлголцохдоо гаргууд, тэдний бодолд ч нөлөөлж чадна. Бүгдийг эмхлэх дургүйгээс гадна ертөнцийн асуудал болгонд оролцохыг хүсдэггүй. Таатай өдөр – Баасан, аз авчрах тоо нь 6. Аз жаргал татах өнгө нь цайвар шаргал.

 Ð¶Ð¸Ð²Ð¾Ñ‚ное по дате рождения

8. Баавгай (08.22–09.21) Шулуун шударга бас эр зоригтой чанар нь бусдаас түүнийг онцгойруулна. Өөрийгөө хайрлаж хүндэлдэг бас хурц ширүүн ааштай. Хичээнгүйлэн хөдөлмөрлөнө эсвэл заримдаа залхуураад хэвтчихнэ. Алтан дундаж гэж тэдэнд байхгүй. Зөрүүд, эргэн тойрныхондоо өндөр шаардлага тавина. Амьдралын чухал асуудлыг Даваа гаригуудад хийвэл сайн. Азтай тоо нь 23. Аз жаргалтай өнгө нь улаан шаргал.

 Ð¶Ð¸Ð²Ð¾Ñ‚ное по дате рождения

 9. Хэрээ (09.22–10.22) Хэрээний ивээл дор байгаа хүмүүс хурц ухаантай, инээд наргиан ойлгодог бас хичээнгүй чанар агуулсан байдаг. Үнэнч шударгыг дээдэлнэ, бас бусдыг хагас үгнээс нь л ойлгох чадвартай. Өглөгч, гэхдээ замбараагүй бол биш. Илүү их орлого олохыг хичээх бөгөөд олсон бүхнээ гэртээ л авчирна. Драм зэрэгт дуртай хүмүүстэй ойлголцож чадахгүй, бас өчүүхэн зантай хүмүүсээс зайгаа барихыг хичээдэг. Мөн өөрсдөдөө өндөр шаардлага тавьсан үед дургүйцлээ илэрхийлнэ. Хамгийн таатай өдөр нь – Бямба, азтай тоо нь 14. Ивээл өнгөөр хөх эсвэл энэ өнгийн туяатай ямар ч өнгө байж болно.

 Ð¶Ð¸Ð²Ð¾Ñ‚ное по дате рождения

10. Могой (10.23–11.22) Ухаалаг, шийдэмгий бас эр зоригтой – могойн ивээлд орсон хүмүүс ийм чанар агуулсан байна. Тэд алхам бүрээ урьдчилан тооцоолсон байдаг, аливаад хандахдаа хурдан шуурхай. Хөдөлгөөнтэй бас шинэ нөхцөл байдалд хурдан дасан зохицох чадвартай. Бүдүүлэг, худал хуурмагийг үл тэвчинэ. Тэдний хувьд – Лхагва гариг ивээл өдөр, азтай тоо нь 9. Хамгийн тааламжтай өнгө ногоон хэмээгддэг.

 Ð¶Ð¸Ð²Ð¾Ñ‚ное по дате рождения

 11. Шар шувуу (11.23—12.21) Оньсого мэт зан чанар агуулсан хүмүүс гэлтэй, бас маш дур булаам хүмүүс байдаг. Амбицтай, сэтгэл өөдрөг. Чухал шийдвэр гаргахаасаа өмнө ихийг тунгаан бодно. Удаан хөдөлгөөнтэй. Хов жив бас аальгүйтэх зэрэгт үнэндээ дургүй. Аж ахуйч бас хэмнэхийг эрхэмлэнэ. Бор өнгө азтай өнгө нь. Ивээл өдөр нь – Баасан, харин тоо нь 17.

 Ð¶Ð¸Ð²Ð¾Ñ‚ное по дате рождения

12. Галуу (12.22–01.19) Бодлогширсон, уян зөөлөн бас тайван чанартай. Гайхалтай гэр бүлсэг хүн. Оюуны өндөр чадамжтай. Элэгсэг дотно ч гэлээ тэр болгон дотоод сэтгэлээ нээгээд байдаггүй. Тэдний сайн анд нөхөр нь – хамаатан саднууд л байдаг. Бүдүүлэг бас залхуу хүмүүст дургүй. Азтай өдөр нь – Ням, 12 гэсэн тоо аз авчирна. Шар өнгө тэднийг ивээнэ. Та өөрийнхөө "амьтан”-ы зурхайг мэддэггүй байсан уу? Уг зурхай таны мөн чанарыг яг таг хэлж байгаа нь гайхалтай.

 

Таны төрсөн өдрөөр тодорхойлох зан чанар тохирч байгаа эсэхийг бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Мөн сонирхолтой нийтлэлийг сошиал сувгаар найз нөхөдтэйгөө хуваалцахыг хүсэж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?