📅

М.Баярмагнай: Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёртоо баярлаж явдаг шүү

🕔 2018/12/28 13:53

Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон, медалийг гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр СТА, Маск продакшны жүжигчин М.Баярмагнай Гавьяат жүжигчин цол энгэрээ мялаалаа. Тэрээр "Шагнал авч байгаагаа өчигдөр орой мэдсэн. Өнөөдөр шагнуулж байгаа хүмүүсээс хамгийн залуу нь би байх шиг байна. Төр засаг маань илүү ихийг хийж бүтээгээрэй хэмээн энэхүү хүндтэй шагналыг олголоо гэж ойлгож байна. Ээждээ, ханьдаа, тэнгэрээс харж байгаа аавдаа баярлалаа гэж хэлмээр байна. Хамт олондоо, хамтран зүтгэж байгаа Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёртоо баярлаж явдаг шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

П.Гоо


<!-- [endif] -->

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?