📅

МАНАН-гийн эсрэг жагсаалд цагдаагийнхан ингэж бэлджээ

🕔 2018/12/27 11:56

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал одоо эхлэх Сүхбаатарын талбайд эхлэх гэж байна. Уг жагсаалыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар хамтран зохион байгуулж буй.

Мөн "Босоо хөх Монгол” ТББ-аас эхлүүлээд иргэний нийгмийн хөдөлгөөнүүд дэмжин оролцохоо илэрхийлсэн. Харин энэхүү бүх нийтийн жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангуулах асуудлаар ЦЕГ-ын удирдлагатай зөвлөлдөж, дэг журамтай тайван жагсаал хийхэд анхаарал хандуулахаа мэдэгдсэн юм.

Энэ тухайд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах алба /НХЖХОНАБХА/-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан өчигдөр "Өнөөдрийн жагсаалын үеэр шалган нэвтрүүлэх бүлгүүд ажиллана. Тухайлбал, металл хайгч, согтуурлын зэрэг хэмжих багажууд, баримтжуулан камержуулах гээд бүх ажлууд явагдана. Жагсаал зохион байгуулагчдаас хуулийг чандлан мөрдөх, аливаа турхиралт, өдөөн хатгасан ажиллагаа болох хандлага ажиглагдвал тэр дор нь зохион байгуулагчид засаж залруулах арга хэмжээ авах нь зүйтэй. Ерөнхийдөө жагсаал цуглааныг зохион байгуулагчид хариуцан ажиллах хуулийн зохицуулалтын дагуу явна. Иргэний нийгмийн байгууллагуудтай аюулгүй байдлаа хангах, дэгтэй байлгах тал дээр дахин уулзалт хийсэн” гэсэн.

ТЕГ-ын дарга хурандаа Д.Гэрэл "Өнөөдөр зохион байгуулагдах жагсаал бол хуулийн хүрээнд явагдах арга хэмжээ гэдгийг хүсэлтээрээ илэрхийлж, үүнийг нь хууль хүчний байгууллагууд хүлээгээд авчихсан байгаа. Бүх цуглаан Төрийн ордны өмнөх хэсэгт болдог. Энэ утгаараа төрийн тусгай хамгаалалтын бүс бий. Тиймээс давхар үүрэг гүйцэтгэх ажиллагаанд ордны, засаг төрийн аюулгүй байдлыг хангаж байгааг ойлгох нь зүйтэй болов уу" гэсэн юм. Ийнхүү өнөөдрийн жагсаалыг тайван дэг журамтай явуулах тал дээр бүх л арга хэмжээг авч ажиллана хэмээн талууд өчигдрийн уулзалтаар мэдэгдлээ.

Ж.Хулан

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?