📅

Дархан-Уул аймгийн тугийг хүндэтгэлтэйгээр гардууллаа

🕔 2016/03/07 12:23
PDF version

Дэлхийн дээвэр Эверестийн оргилд 2012 онд анх удаа авирч Монгол уулчдын амжилтыг бататгаж чадсан ШШГЕГ-ын уулчин, хошууч ОУХМ Б.Цэвээндаш өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа Эверестийг зорьсон. Дарханы уугуул тэр өмнө нь Непалын талаас авирсан бол хоёр дахь удаад нь хойд буюу Түвдийн талаас авирчээ.

Гэсэн ч 2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд Непалд болсон газар хөдлөлтийн улмаас зорилгодоо хүрч чадалгүй замынхаа 80 хувиас буюу 6500 метрийн өндрөөс буцсан аж. Тухайн үед Монголын багийн таван хүний бүрэлдэхүүнд 74 настай Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Т.Гүррагчаа багтжээ. Эверестийн оргилд Монгол Улсын далбаа, Дархан хотынхоо тугийг мандуулахаар гардан авч байсан ОУХМ Б.Цэвээндаш энэ удаа аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатад Дэлхийн дээвэр Эверестийн 6500 метр хүртэл хамт аялсан Дархан-Уул аймгийн тугийг хүндэтгэлтэйгээр буцааж гардууллаа.

Тэрбээр Эверестийн оргилын бодит дүр зургийг харуулсан нэвтрүүлгийн зураг авалт хийснийгээ нэгтгэж Эверестийн талаар фото зургийн үзэсгэлэн гаргаж баримтад кино хийхээр төлөвлөж байгаа тухайгаа ярилаа. 

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?