📅

Дархан сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, бүлгүүдийг сургалтанд хамруулав

🕔 2015/10/12 10:24
Дархан сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, бүлгүүдийг сургалтанд хамруулав
ОБЕГ-ын даргын тушаалаар Дархан сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж , төлөвлөгөөнд тодотгол хийх зорилгоор аймгийн ОБГ, Орон нутагт гамшгийн эрсдлийг бууруулах Мон 13/301 төсөл хамтран сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар энэ оны 9 дүгээр сарын 2- нд шинэчлэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилан холбогдох зүйл заалтууд дээр гарсан өөрчлөлтүүдийн талаарх мэдэллийг ОБГ-ын ССУСэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Саран өгөв.

 

Дархан сумын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Тухайн цаг үеийнхээ нөхцөл байдалтай холбоотой батлагдсан төлөвлөгөөнд тодотгол хийх асуудал гардаг. Энэ удаад Дархан сумын мэргэжлийн анги, бүлгүүдийн бүтцэд орсон өөрчлөлт байхгүй. Харин авч хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт орсон гэв.

12031409 1677237992499173 1662338787229086166 o 1

Болзошгүй гамшиг ослын үед мэргэжлийн анги, бүлгүүд бэлэн байж ард иргэдийнхээ төлөө хүчин зүтгэх үүрэгтэй. Энэ ч утгаараа тэдний бэлтгэл бэлэн байдлыг шалган, сургалтанд хамруулж гамшиг осол, түүнтэй холбоотой хууль эрх зүйн талаарх мэдлэгийг нь дээшлүүлсэн юм. Сургалтанд 60 гаруй хүн хамрагдлаа.

darkhan.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?