📅

Ц.Нямдорж: Энэ улсыг Украйн болгох зам руу яваад байна

🕔 2018/12/08 15:32

УИХ-ын чуулган замбраагаа алджээ. Уг нь хэлэлцэх асуудал түм бумаараа байгаа нь тодорхой. Ер нь энэ намрын чуулган хуулийн төсөл хэлэлцсэнгүй. Хааяа нэг цуглангуутаа огцруулах гэх мэт сандал суудлын тухай л ярьдаг.

Өчигдөр гэхэд үдээс өмнөх чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байв.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж завсарлага авах санал гаргасан. Ингээд хуулийн төсөл хэлэлцэгдсэнгүй.

Өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "М.Энхболд оо, танд зөндөө хэлсэн. Нэг удаа ч биш бүтэн жилийн турш ярьж байна. Таныг 50 хувь нь эсэргүүцээд энэ танхимаас гарчхаад байхад яаж цааш нь удирдах гээд байгаа юм. Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү. УИХ-ын дарга гэдэг юмыг чинь би өгч үзсэн хүн. УИХ-ын даргын албан тушаалаас болж УИХ-ын нэр хүнд сэвтэх ёсгүй. Нөхрийн ёсоор би М.Энхболдод хэлж байсан. Жилийн өмнө хэлж байсан. Энэ улсыг Украйн болгох зам руу яваад байна. Ийм замаар явуулахгүйн тулд би тэмцэнэ” гэлээ. Түүний тэвчээр мөн барагдаж байгаа бололтой.

 

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?