📅

О.Баасанхүү: УИХ-ын гурван гишүүн мөнгө угаасан нь тодорхой болсон байна лээ

🕔 2018/12/07 12:34

УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэхгүй байгаатай холбогдуулж тайлбар хийсэн юм. Тэрээр "Чуулганы ирц хүрэхгүй байгаа нь МАН-ын зовлон. Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаа завдал. Олон жил төр засагт сууж, албан тушаалаа зараад идчихсэн шүү дээ. Тэмцэл өрнүүлээд байгаа нөхдүүдэд нь бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэчихсэн юм билээ. Шударга бусын хонгил гэж ярьдаг. Ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүнийг зохиомлоор хэрэг үүсгүүлдэг. Нэг хулгай хийсэн хүн нь нөгөөтэйгөө барьцаад сууж байгааг юу гэж хэлэх үү. Хуулийн байгууллагад 20 гаруй жил ажилласан хүний хувьд сонин мэдээлэл надад бий.

ЖДҮ-ийн асуудалд цэвэр хуульч хүний хувьд тайлбарлахад эхнэр нь зээл авчихсан байгааг юу гэж ойлгох уу. Гэтэл үүнийг нь гурван өөр замаар зарцуулсан байгаа юм. Эрдэнэтээс гэхэд 10-20 сая төгрөгийн ЖДҮ-д хамрагдах тухай ярьдаг. Гэтэл дундаас нь 10-20 хувийг нь авсан юм билээ. Гурван хувийн хүүтэй авангуутаа 50-60 хувийн хүүтэй зээл олгож мөнгө угаасан байгаа юм. Одоо УИХ-ын гурван гишүүний мөнгө угаасан тодорхой болсон байна лээ. Тэр гурван хүнийг сайдаа томилж чадвал дараа нь оруулж ирэх юм билээ" гэв.

Newspress.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?